ИНТЕРНЕТ МАРКЕТИНГИЙН ТАЛААР А-Я цахим ном
Хэл: Монгол
Хуудасны тоо: 231
Файлын хэмжээ: 118.3 MB
Файлын төрөл: Portable Document Format
PDF файлтай ажиллах программууд:
Хэл: Монгол
Хуудасны тоо: 231
Файлын хэмжээ: 118.3 MB
Файлын төрөл: Portable Document Format
PDF файлтай ажиллах программууд:
Натхауз Маркетинг компанийн хамт олон энэ салбарт ажилласан туршлага, танхимын болон онлайн сургалтууд, 5000 гаруй суралцагсад, зуу, зуун нийтлэл, заавар, зөвлөгөө бэлтгэсний үндсэн дээр Интернет маркетингт суралцахад шаардлагатай сэдвүүдийг багтаасан ИНТЕРНЕТ МАРКЕТИНГИЙН ТАЛААР А-Я цахим ном эмхтгэн гаргалаа.
Номын агуулга:
Хэрэв та интернэт маркетингт эхлэн суралцагч бол...
“Багшийн зааврыг сонсоод л дугуй унаж сурна гэж байдаггүй” хэмээх хуучны хэллэг дижитал маркетингт суралцахад ч хамааралтай гэдгийг санаарай. Өөрөөр хэлбэл зөвхөн онолын мэдлэгээс гадна бодит амьдралд гардан гүйцэтгэж, туршиж, алдаа болоод оноогоо дэнслэн урагшлах үйл явц шүү.
Интернэт маркетингийг Facebook постуудаар хязгаарлан дүгнэж, аль болох олон хүнд хялбар аргаар хүрэх арга зам хэмээн төсөөлж байсан үе хэдийнэ домог болсон. Түүнээс ч дор нь интернэт маркетингт зориулан бэлтгэсэн контентууд, зарцуулсан сурталчилгааны төсөв ямар үр дүн авч ирсэн мэдэгдэхгүйгээр нэг л мэдэхэд урсаад өнгөрсөн байх нь бий.
Гэхдээ сайн талууд бий. Та төлбөртэй сурталчилгааныхаа үр дүнг хянаж, зорилтот хэрэглэгчдийнхээ танай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах хүртлээ ямар замнал туулж буйг харах тэр л боломж хамгийн гайхалтай нь.
Тиймээс яг одоо эхэл, эхний бүлгүүдийг уншсаныхаа дараа Хэрэглэгчийн персона зураглал, худалдан авалтын замналыг нь гарга, интернэт маркетингийн төрөл бүрийн сувгуудыг хэрхэн үр дүнтэй ашиглах стратегиа боловсруулж эхэл.