Энэхүү хувийн мэдээллийн нууцлалын бодлого (цаашид “Нууцлалын бодлого” гэх) нь “Бипрос Монголиа” ХХК (цаашид “Компани” гэх) гаргасан бүх онлайн платформуудад (вэбсайт, и-мэйл, гар утасны болон вэбэд суурилсан программууд г.м) зориулагдсан бөгөөд www.icompany.mn (цаашид “www.icompany.mn” гэх ) вэбсайтад мөн адил хэрэглэгдэнэ.
Нууцлалын бодлого нь хэрэглэгч буюу иргэн, хуулийн этгээдийн вэбсайтын ашиглалт, хэрэглээтэй холбоотой хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах, хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг, мэдээллийг хадгалах, дамжуулахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулж энэ талаар хэрэглэгчид мэдээлэл өгөх буюу хэрэглэгчийн мэдээлэл алдагдахаас зайлсхийхэд чиглэсэн болно.
Нууцлалын бодлого нь www.icompany.mn вэбсайтын үйлчилгээний нөхцөл болон вэбсайтыг ашиглахтай холбоотой бусад заавар, журмын салшгүй хэсэг бөгөөд энд хэрэглэсэн зарим нэр томъёо, утга агуулга нь өөр хоорондоо уялдаа холбоотой болно.
Компани нь шаардлагатай гэж үзвэл өөрийн бусад байршлууд дах тусдаа вэбсайтад хамаарах хувийн мэдээллийн нууцлалын бодлогыг мөрдүүлж болох бөгөөд хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан аливаа үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Хэрэглэгч нь www.icompany.mn вэбсайтад зочлон өөрийн хувийн мэдээллээ ил болгохдоо тухайн цахим хуудаснуудын мэдээллийн нууцлалын бодлоготой танилцахыг бид зөвлөж байна. Энэ нь хэрэглэгч нь хэрхэн манай цахим хуудас болон үйлчилгээг ашиглаж байгааг ойлгоход мэдлэг мэдээлэл болох юм.
www.icompany.mn вэбсайтыг ашигласнаар энэхүү Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх бөгөөд хэрвээ та зөвшөөрөхгүй бол манай онлайн платформыг ашиглахаас татгалзах бүрэн эрхтэй. Хэрвээ та өөрчлөлт орсон өдрөөс хойш манай платформыг хэрэглэсэн бол бодлогыг зөвшөөрсөн гэж тооцогдох болно.
Хэрэглэгч өөрт хэрэгтэй үйлчилгээг авахаас бусад ямар ч тохиолдолд өөрийн Хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болох хэдий ч энэхүү Нууцлалын бодлого, бусад шаардлагуудыг хүлээн зөвшөөрч вэбсайтыг бүрэн ашиглах, үйлчилгээ авах боломж бүрдэнэ.
www.icompany.mn вэбсайтын санал болгож буй ямар нэгэн үйлчилгээ, үйл ажиллагаанд оролцоход тухайн үйлчилгээг танд хүргэхэд бидэнд шаардлагатай мэдээллийг бид танаас цуглуулдаг бөгөөд Хэрэглэгч нь шаардлагатай мэдээллийг өгч чадахгүй байх нь танд хүргэх үйлчилгээг удаах, зогсооход хүргэж
болзошгүй юм. www.icompany.mn вэбсайтын үйлчилгээний нөхцөлд өөрөөр заагаагүй бол хувийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр цуглуулна.
Компани нь мэдээллийг ихэнхдээ өөрийн вэбсайтаар дамжуулан хэрэглэгч тухайн вэбсайтад буюу талбарт хандаж үйлчилгээ авахаар бүртгүүлэх үед шаардлагатай (таныг таних, профайл үүсгэх г.м) мэдээллийг бид цуглуулдаг. Хэрэглэгч Хувийн мэдээллийг бүртгүүлснээр онлайн хэлбэр бүхий бүртгэл үүсэх ба энэ нь цаашид манай үйлчилгээнд хандаж бидэнтэй холбогдоход таныг таньж баталгаажуулах юм.
Хэрэглэгч бүртгүүлэхгүйгээр www.icompany.mn вэбсайтад зочилж болох бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд авдаг.
Хэрэглэгчээс ихэнх тохиолдолд өөрийн овог нэр, холбоо барих мэдээлэл (утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг, төрсөн он сар өдөр), хувийн сонирхлууд, төлбөрийн хэрэгсэл, худалдан авалтын сонголт болон бидэнд гаргаж өгсөн өөр бусад хувийн мэдээлэл (цаашид “Хувийн мэдээлэл” гэх) зэргийг асуудаг.
Компани нь дараах байдлаар таны ил болгохоор шийдсэн Хувийн мэдээллийг www.icompany.mn вэбсайтаар дамжуулан дараах байдлаар цуглуулдаг. Үүнд:
Компани нь Хувийн мэдээллийг ихэнхдээ маркетингийн судалгаанд ашиглах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгчтэй бизнесийн харилцаа үүсгэх болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зэрэг энд дурдаагүй олон төрлийн зорилгоор ашигладаг. Үүнд:
Хэрэглэгчийг www.icompany.mn вэбсайтад зочлоход вэбсервер нь хэсэгчилсэн автомат үйлдлээр болон ижил төрлийн технологийг ашиглан таны IP (интернэт протокол) хаяг, вэбсайтад зочилсон хуудаснуудын мэдээлэл, манай вэбсайтад хандахаасаа өмнө веб дээр зочилсон бусад хуудаснууд, ашигласан вэб хөтөч, аппликейшн, цахим шуудангийн харилцаа зэрэг стандарт интернэт бүртгэл болон техникийн мэдээллийг (цаашид “Техникийн мэдээлэл” гэх) Хувийн мэдээллийн цуглуулах нөхцөлийн дагуу цуглуулж болно.
Техникийн мэдээлэл нь вэбсайтын үр ашигтай байдлыг тодорхойлон, хэмжихэд хэрэглэгдэхээс гадна, серверт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, сайжруулах, вэбсайтын түгжрэл хаана бий болж байгааг тогтоох, вэбсайтыг хянах мөн хэрэглэгч болон түүний хандалтын сувгийг тодорхойлох, таних зэрэгт ашиглагдана.
Компани нь зарим Техникийн мэдээллийг цуглуулахдаа түр хугацаанд компьютер болон гар утасны хэсэгт хадгалагдсан мэдээллийн хэсгүүд болох cookies буюу (цаашид “күүки“ гэх) ашигладаг.
Күүки бол таныг цахим хуудас болон аппликейшнд хандахад таны гар утас эсвэл компьютерт татагддаг жижиг текст файл бөгөөд цахим хөтөч (Internet Explorer, Mozilla Firefox, Google Chrome гэх мэт) нь эдгээр күүкиг хуудас болон аппликейшн руу хандалт бүрт буцаан илгээж, ингэснээр таныг эргэн таньж, танд тохирсон
эсвэл сонирхдог зүйлсийг санадаг. Ингэснээр цахим хуудасны өөр өөр хэсгүүдэд зочилж буй хэрэглэгчдийн тоон мэдээллийг бидэнд өгдөг.
Хэрэглэгч нь цахим хуудаснаас күүкиг арилгах, устгах, блоклохыг хүсвэл хөтөч дээрээ үүнийг хийх боломжтой. Хөтөч бүрийн тохиргоо өөр учраас тухайн хөтчийнхөө Тусламж буюу Help хэсгээс күүкигийн сонголтоо хэрхэн өөрчилдгийг мэдэж болно. Таны хийсэн тохиргооны өөрчлөлт нь зөвхөн www.icompany.mn хуудсанд нөлөөлөхгүй бөгөөд эдгээр өөрчлөлтүүд нь (хэрвээ та тодорхой нэг цахим хуудаснаас күүкиг блоклохоор сонгоогүй л бол) таны хандах бүх цахим хуудаснуудад ижил үйлчлэх болно.
Хэрвээ хэрэглэгч нь күүкиг устгах, эсхүл татгалзах тохиолдолд таны ямар нэгэн сонголт, сонирхол бүхий мэдээлэл утгагдах ба күүкинүүдийг бүр мөсөн блокловол ихэнх цахим хуудаснууд хэвийн ажиллахгүй бөгөөд энэ цахим хуудасны зарим үйл ажиллагаа огт ажиллахгүй байж болно.
Сүүлийн үеийн ихэнх хөтчүүд танд дараах боломжуудыг олгоно:
Таны цахим хуудас дах танигдахгүй болгосон үзэх үйл ажиллагааг бүртгэдэг аналатик күүкиг зогсоох боломжтой. www.icompany.mn нь Google Analytics ашигладаг бөгөөд та Google Analytics opt-out хуудсанд хандаж, күүкигээс татгалзаж болно. Ингэснээр таныг Google Analytic хуудас руу чиглүүлж, “no thanks” күүкиг үүсгэдэг бөгөөд ингэснээр тухайн гуравдагч талын тохируулсан бүх күүкиг зогсооно гэдгийг анхаарна уу.
Та күүкинүүд болон тэдгээрийг хэрхэн удирдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг aboutcookies.org хуудаснаас авч болно.
Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэн ажилладаг ба Хувийн мэдээллийг алдах, буруугаар ашиглах, өөрчлөх, устгахаас хамгаалах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн технологийн стандарт, нууцлал, үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах зохих хамгаалалтуудыг хийдэг. Компани нь бүх ажилтан, удирдлагуудаа хувийн мэдээллийн нууцлалыг хадгалж, зөвхөн эрх бүхий мэргэжилтнүүд мэдээлэлд хандах эрхтэй байхаар зохицуулдаг.
Хэрэв таны интернэт хөтөч Secure Sockets Layer хэмээх нууцлалыг дэмждэг программ ашигладаг бол мэдээлэл тань гаднын халдлагаас сэргийлэгдэж болно. Таны хувийн мэдээллийг боловсруулахын тулд гуравдагч этгээдийг ашигласан
тохиолдолд бид тэднээс аюулгүй байдлыг хангахыг шаардах болно. Бид өөрсдийн системдээ аюулгүй байдлын тохиромжтой хэмжүүрийг ашигладаг ч интернэт нь өөрөө баталгаат орчин биш учир бид интернэтээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгийг анхаарна уу.
Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдал болон хяналт алдагдсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд танд мэдэгддэг. Хэрэв ийм тохиолдол гарвал бид таны хувийн цахим хаяг руу аль болох хурдан хугацаанд мэдэгдэл илгээх болно.
Компани нь хэрэглэгчийн санал хүсэлтүүдийг шийдвэрлэх, энэ цахим хуудсыг ажиллуулах, бусад бизнесийн үйл ажиллагааны зорилгоор (жишээ нь, маркетинг төсөл хэрэгжүүлэх, дата баазыг хариуцах, и-мэйлийг үйлчилгээг дэмжих, мэдээлэлд шинжилгээ хийх гэх мэт) бусад компаниуд болон хувь хүмүүстэй гэрээ хийж болно. Энэ тохиолдолд тэдгээр байгууллагуудтай хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуваалцах боломжтой болно.
Компани нь өөрийн хамаарал бүхий нэгдлийн компаниудад хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуваалцаж (жишээ нь, харилцагчийн талаарх ойлголт, үйлчилгээг оновчтой байлгах зорилгоор) болох ба энэ нь таны хувийн мэдээллийг цуглуулсан зорилгын дагуу байна.
Хэрэглэгчийг хууль зөрчсөн гэж үзсэн, эсхүл шүүхийн шийдвэр, зарлан мэдэгдэл, мөрдөх ажиллагаа болон бусад хуулиар зөвшөөрсөн, шаардсан үйл ажиллагааны тохиолдолд хувийн мэдээллийг ил болгож болно.
Хуульд заасны дагуу хэрэглэгчийн профайл хуудасны URL-д хэрэглэгчийн нэрийг оролцуулан бүртгэдэг гуравдагч этгээдийн хайлтын системтэй хэрэглэгчийн мэдээллийг хуваалцдаг.
Бид гуравдагч талын маркетингийн зорилгоор Хувийн болон Техникийн мэдээлэл хуваалцдаггүй ба гуравдагч талын өмнөөс и-мэйл илгээдэггүй бөгөөд хэрэглэгчийн хүсэлтээр бусад гуравдагч этгээдтэй мэдээлэл хуваалцаж болно.
Бид худалдах, нэгдэх, удирдлага өөрчлөгдөх, хөрөнгө шилжүүлэх, компанийг дахин зохион байгуулах эсвэл хөрвөх (дахин зохион байгуулах үйл ажиллагаа) үйл ажиллагааны үр дүнд таны хувийн мэдээллийг дахин зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой гуравдагч талд шилжүүлж, эсхүл хүлээлгэн өгч болно.
Бид гуравдагч этгээдийн цуглуулсан аливаа мэдээлэл, түүний үнэн зөв байдалд ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.
Хэрэглэгч нь www.icompany.mn вэбсайтаар зочилж үйлчилгээ авснаар системд таны авсан үйлчилгээ, системд нэвтэрсэн болон үйлчилгээний явцтай холбоотой
мэдээллүүд хадгалагдана. Өөрөөр хэлбэл компани нь хэрэглэгчтэй харилцаатай байх хугацаанд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгална. Талуудын харилцаа дуусмагц дараах зорилгуудаар таны хувийн мэдээллийг тодорхой хугацаанд хадгална. Үүнд: бизнесийн үйл ажиллагааны бүртгэлээ шинжилгээний болон аудитын зорилгоор хадгалах, хуулийн дагуу бүртгэл хадгалах шаардлагыг даган мөрдөх, хуулийн нэхэмжлэлийг гаргах, хамгаалах, аливаа гомдлыг шийдвэрлэх.
Эдгээр зорилгоор таны мэдээлэл шаардлагагүй болсон үед бид мэдээллийг устгана. Хэрвээ техникийн шалтгаанаар системээс бүрэн устгагдах боломжгүй аливаа мэдээллийг цаашид ашиглагдахгүй байлгах зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
Мэдээлэл ашиглах эрхийг бид зөвшилцлийн үндсэн дээр эзэмшдэг учир, та хүссэн үедээ цуцлах боломжтой.
Хэрэглэгч нь www.icompany.mn вэбсайтад хадгалагдаж буй өөрийн хувийн мэдээлэлтэй холбоотойгоор дараах хүсэлтүүдийг гаргаж болно. Үүнд:
Эдгээр хүсэлтүүдээ та info@icompany.mn хаягаар и-мэйл илгээж гаргаж болох ба бид бүх хүсэлтүүдийг зохих журмын дагуу ажлын 3 хоногт шийдэгдэх ба тухайн хэрэглэгчийн бүртгэлтэй цахим шуудан (e-mail) руу мэдээлэл устгагдсан, эсхүл холбогдох өөрчлөлт орсон тухай мэдэгдэл очих болно.
Хэрвээ та ирээдүйд маркетинг, сурталчилгааны и-мэйл хүлээн авахаас татгалзах хүсэлтэй байвал info@icompany.mn хаяг руу и-мэйл жагсаалтаас хасуулах хүсэлтэй и-мэйл хаягаа бичин илгээж болно. Гэсэн хэдий ч маркетинг, сурталчилгааны и-мэйл хүлээн авахаас татгалзах сонголт нь та бидний одоогийн бизнесийн харилцаатай холбоотойгоор и-мэйл болон бусад хэлбэрээр холбогдоход хязгаарлалт, хориг болохгүй.
Энэхүү Нууцлалын бодлого нь www.icompany.mn вэбсайтын үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг мөн.
Энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцааг www.icompany.mn вэбсайтын үйлчилгээний нөхцөлд зааснаар тайлбарлагдаж зохицуулагдана.
Компани нь Нууцлалын бодлогод тодорхой давтамжтайгаар өөрчлөлт оруулж, шинэчлэх эрхтэй бөгөөд Нууцлалын бодлогод хамгийн сүүлд хэзээ шинэчилгэснийг та шинэчлэгдсэн огнооноос харах боломжтой. Энэхүү мэдэгдлийн нэмэлт өөрчлөлтүүд нь нийтлэгдсэнээсээ хойш хүчин төгөлдөр байна. Тиймээс бид таныг манай нууцлалын бодлогыг тогтмол шалгахыг зөвлөж байна.
Энэхүү Нууцлалын бодлого холбоотой асуулт байвал та info@icompany.mn хаягаар холбогдоно уу.
Бид аливаа цахим хуудасны агуулгад хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаарна уу.