ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
    1. “Бипрос Монголиа” ХХК (цаашид “Компани” гэх)-ийн албан ёсны бүтээгдэхүүн болох www.icompany.mn (цаашид “www.icompany.mn” гэх) вэбсайтаар үйлчлүүлэх, баримт бичиг худалдан авахад энэхүү үйлчилгээний ерөнхий нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх)-ийг дагаж мөрдөнө.
    2. Хууль эрх зүй, санхүү бүртгэл, маркетингийн хосолсон үйлчилгээ бүхий www.icompany.mn вэбсайт нь иргэн, хуулийн этгээдийн баримт бичгийн цахим үйлчилгээний платформ болно.
    3. www.icompany.mn вэбсайтаас үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээд (цаашид “Хэрэглэгч” гэх) нь өөрийн хэрэгцээ шаардлагад нийцэхүйц баримт бичиг, мэдээлэл болон бүтээлийг (цаашид “Цахим бүтээгдэхүүн” гэх) унших, төлбөргүй, эсхүл төлбөртэйгөөр татаж авах буюу худалдан авч болно.
    4. www.icompany.mn вэбсайтын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа программ хангамж, эмблем, лого, тэмдэг, дизайн, шийдэл, бүтэц болон Цахим бүтээгдэхүүн, цахим худалдааны тэмдэгтүүд нь Компанийн өмч бөгөөд Компанийн зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр Компанийн өмчийг эзэмших, ашиглахыг хориглоно.
    5. www.icompany.mn вэбсайтын Цахим бүтээгдэхүүн нь тухайн салбарын туршлагатай мэргэжилтэн болон зөвлөх компаниар баталгаажсан бүтээгдэхүүн болно.
  2. ҮНДСЭН НӨХЦӨЛ
    1. Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч болон Компани хоорондын харилцааг зохицуулсан баримт бичиг бөгөөд Хэрэглэгч нь www.icompany.mn вэбсайтад бүртгүүлснээр үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
    2. www.icompany.mn вэбсайтад зочилж байгаа этгээд нь энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх үүсэж, үүрэг, хариуцлага хүлээнэ.
    3. www.icompany.mn вэбсайт нь байнгын ажиллагаатай буюу 24/7 цагийн хугацаанд Хэрэглэгч ашиглах боломжтой байна.
    4. www.icompany.mn вэбсайт нь техник, технологи, программ хангамжийн өөрчлөлт, шинэчлэлт хийх, үйлчилгээний сайжруулалт зэрэг шалтгаанаар вэбсайтын агуулга, хэлбэр, загвар, бүтэц, үзүүлж байгаа үйлчилгээ болон түүний нөхцөлийг бүхлээр нь буюу хэсэгчлэн ямар нэгэн анхааруулгагүйгээр өөрчлөх, эсхүл үзүүлж буй үйлчилгээгээ түр болон бүр мөсөн зогсоох эрхтэй.
    5. www.icompany.mn вэбсайт нь аливаа мэдээлэл Цахим бүтээгдэхүүний чанар болон хэрэглэгчийн сэтгэл ханамжтай холбоотойгоор Хэрэглэгчийн өмнө болон бусад гуравдагч этгээдийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй. Энэ нөхцөл нь хэрэглэгчийн зүгээс Цахим бүтээгдэхүүний чанартай холбоотой санал хүсэлт, сэтгэгдэл ирүүлэх эрхийг хөндөхгүй болно.
    6. Техникийн доголдол, саатлын улмаас www.icompany.mn вэбсайтын үйл ажиллагаа тасалдсан, Хэрэглэгч нэвтрэх, Цахим бүтээгдэхүүн ашиглах боломжгүй болсон, нөхцөл байдал 24 цагаас илүү хугацаанд үргэлжилсэн тохиолдолд энэ талаар Хэрэглэгчид мэдэгдэнэ.
    7. www.icompany.mn вэбсайт нь Хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгчдэд тустай нөхцөлөөр буюу хэрэглэгчийн хүсэлтэд хариулах, үйлчилгээнд шинэчлэл хийх, хэрэглэгчтэй холбоо барих, www.icompany.mn вэбсайт-г ашиглах нөхцөлийн хэрэгжилттэй холбогдуулан ашиглана.
    8. www.icompany.mn вэбсайт нь Хэрэглэгчийн нууцад хамаарах мэдээллийг хугацаагүйгээр чандлан хадгалах ба хуульд заасан үндэслэл, журмын дагуу дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсан тохиолдолд түүнийг гарган өгч болно.
    9. Вэбсайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Компани болон тус вэбсайтын хөгжүүлэлт, систем ашиглалтыг хариуцаж буй компани хамтран хариуцна.
    10. Цахим бүтээгдэхүүн доторх мэдээлэл, баримтын үнэн зөв, найдвартай байдлыг болон тэдгээрээс болж учирсан аливаа хохирол, гэм хорыг www.icompany.mn вэбсайт болон Компани хариуцахгүй.
    11. Компани нь Хэрэглэгчийн нууцад хамаарах мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс www.icompany.mn вэбсайтад хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт зогсоох, тухайн хууль бус хандалтаас болж үйл ажиллагаа доголдох буюу Цахим бүтээгдэхүүнийг устах, задруулах, бусдад дамжуулагдахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад шаардлагатай өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авна.
  3. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ
    1. Цахим бүтээгдэхүүн худалдан авалт хийхийг хүссэн ямар ч Хэрэглэгч www.icompany.mn вэбсайтад нэвтрэх эрхийг авах бөгөөд Хэрэглэгчийн бүртгэлд и-мэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг илгээсний үндсэн дээр бүртгэл үүснэ. Хэрэглэгчийн бүртгэл нь сайн дурын үндсэн дээр хийгдэнэ.
    2. Шинээр бүртгүүлж Хэрэглэгч болмогц тухайн гишүүнд бүртгэл үүсэх бөгөөд Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ шаардлагатай бүх мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулна. Хэрэглэгчийн и-мэйл хаяг нь тухайн Хэрэглэгчтэй харилцах үндсэн хаяг гэж үзнэ.
    3. Хэрэглэгч нь 18 насанд хүрээгүй бол энэхүү Үйлчилгээний нөхцөлийг эцэг эх, асран хамгаалагчийн хамт уншиж, ойлгох шаардлагатай бөгөөд бүртгэл хийх болон өөрийн хувийн мэдээллийг илгээхдээ эцэг эхийн зөвшөөрлийг авах нь зүйтэй.
    4. Хэрэглэгч нь өөрийн мэдээлэл, нууц үгийг тухай бүр шинэчилж, өөрчилж болох бөгөөд мэдээллийн үнэн зөв, бодит байдал болон нууц үгийн нууцлалыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
    5. Хэрэглэгч нь www.icompany.mn вэбсайтад нэвтрэх өөрийн цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй буюу хэрэглүүлэхгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Хэрэглэгч энэ үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг Компани хариуцахгүй болно.
    6. Хэрэглэгч өөрийн болон бусад хэрэглэгчийн вэбсайтад нэвтрэх эрхийг өөр гуравдагч этгээд ашигласан байж болзошгүй гэж үзвэл www.icompany.mn вэбсайтад нэн даруй мэдэгдэнэ.
    7. Хэрэв хэрэглэгч нь Facebook Inc корпорацын (цаашид “Facebook” гэх) ажиллуулдаг Facebook платформыг ашиглан өөрийн Facebook-ийн бүртгэлээр www.icompany.mn вэбсайтын хэрэглэгч болохыг сонговол (цаашид “Facebook Connect” гэх) Facebook-ийн бүртгэлээрээ дамжуулан хэрэглэгчийн нэр, кодолсон нэвтрэх мэдээлэл болон бусад мэдээллийг (таны нэр, профайл зураг, улс, төрсөн хот, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс, найз нөхөд, сүлжээний нэр зэрэг)-ийг Компани цуглуулахыг зөвшөөрсөн гэж үзнэ.
    8. Хэрэглэгч Facebook Connect-ийг ашиглахад Facebook- бүртгэлийн мэдээлэл хамгаалах бодлого, ашиглах нөхцөлийг баримтална. Facebook Connect-ийг ашигласнаар хэрэглэгч нь Facebook бүртгэлээс www.icompany.mn вэбсайтад Facebook бүртгэлийн мэдээлэл, мөн www.icompany.mn вэбсайтыг ашиглан Facebook-д Хэрэглэгчийн мэдээлэл дамжуулах зөвшөөрөл олгож байгаа болно.
    9. www.icompany.mn вэбсайтын нэг хэрэглэгч нь зөвхөн нэг и-мэйл хаягаар, эсхүл Facebook-ийн бүртгэлээр гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан и-мэйл хаяг, Facebook-ийн бүртгэл нь дахин өөр хэрэглэгч болон бүртгэлд ашиглагдахгүй.
    10. www.icompany.mn вэбсайтын бүртгэлд хэрэглэгчийн хувийн мэдээлэл, худалдан авалтын түүх зэрэг мэдээлэл хадгалагдах ба хэрэглэгчийн банкны төлбөрийн картын мэдээлэл хадгалагдахгүй.
    11. Хэрэглэгч өөрийн бүртгэлийг бүхэлд нь устгаж болно. Энэ тохиолдолд хэрэглэгчийн и-мэйл болон Facebook бүртгэлээс бусад бүх мэдээлэл, татсан баримт бичгүүд устах болно. Хэрэглэгч нь дахин бүртгэл хийх тохиолдолд шинэ хэрэглэгчээр бүртгүүлнэ.
    12. Хэрэглэгчийн бүртгэл хийгдсэнээр Компани нь өөрийн бүтээгдэхүүн, системийн хөгжүүлэлт, сайжруулалт хийх болон маркетинг, борлуулалтын зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг албан хэрэгцээнд ашиглаж болно.
    13. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв байдлыг Компани цаг тухай бүр шалгах ба шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг хязгаарлаж болно.
    14. Компани нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ аюулгүй байдал, нууцлалын хамгаалалтыг олон улсын аюулгүй байдлын стандартад тулгуурлан шийдвэрлэж, засаж сайжруулах арга хэмжээг тухай бүр авна.
    15. www.icompany.mn вэбсайтаас шалтгаалахгүйгээр Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тухайн хэрэглэгчид хамаарах нууцлал алдагдах, программын вирус, хуурамч и-мэйл болон холбоосоор дамжуулан халдлагад өртөх, хөрөнгө санхүүгийн алдагдал хүлээх зэрэг сэжигтэй үйлдэл илэрмэгц нэн дариу Хэрэглэгч талд мэдэгдэн шаардлагатай арга хэмжээг авхуулах талаар зөвлөж хүргүүлнэ.
    16. Урьдчилсан тооцох боломжгүй аюулгүй байдлын тохиолдолд зөвлөмж хэрэглэгчид хүргээгүй, хүргэсэн ч хугацаа хоцорсон, аюулгүй байдлын шийдэл нь сүүлд гарсан, эсвэл www.icompany.mn вэбсайтаас хамаарахгүй гадаад орчинд хэрэглэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан аливаа бусад тохиолдлоор хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүйгээс шалтгаалах, мөн хэрэглэгч нь хуурамч и-мэйл холбоос ашигласан, бүтээгдэхүүн үйлчилгээний ашиглалтын нууцлал хамгаалалтаа бусдад алдсан зэргээс шалтгаалан хөрөнгө болон санхүүгийн алдагдалд хүрэх, нэр хүнд, албан тушаалын эрсдэлд орж хохирох зэрэгт www.icompany.mn вэбсайт нь хариуцлага хүлээхгүй болохыг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.
    17. Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран www.icompany.mn вэбсайтаас олгогдсон бүтээгдэхүүн үйлчилгээг удирдах эрхийг ашиглах явцдаа санаатай болон санамсаргүй тохиолдлоор бүтээгдэхүүнийг устгах эсвэл нууцлал хамгаалалтаа бусдад алдах нөхцөлд www.icompany.mn вэбсайт нь хариуцлага хүлээхгүй.
  4. ЦАХИМ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ, ТӨЛБӨР ТООЦОО
    1. Хэрэглэгч нь төлбөрт үйлчилгээг www.icompany.mn вэбсайтын цахим худалдааны системийг ашиглан 24/7 хугацаанд хэдэн удаа ч захиалга өгч, худалдан авалт хийж болно.
    2. Хэрэглэгч захиалга хийхдээ www.icompany.mn вэбсайтад оруулсан Цахим бүтээгдэхүүний мэдээлэлтэй сайтар танилцаж зөвхөн www.icompany.mn вэбсайтаар дамжуулан худалдан авалт хийнэ.
    3. Хэрэглэгч үйлчилгээний төлбөрөө онлайнаар төлөх ба санал болгож буй, QPay зэрэг бусад төлбөр тооцооны системээр ашиглаж төлнө.
    4. www.icompany.mn вэбсайт нь Старт-ап багц, Мөнгөн багц, Алтан багц болон Холимог багц гэсэн 4 төрлийн багцын үйлчилгээтэй байна. Хэрэглэгч нь багцын зохих хураамжийг төлснөөр тухайн багцад хамаарах үйлчилгээг авна.
    5. Хэрэглэгч нь багцын хураамжийг 1 сар, 3 сар боломжтой ба www.icompany.mn вэбсайттай урьдчилан тохиролцож 3 сараас дээш хугацаагаар төлж болно.
    6. Хэрэглэгч нь багцын зөрүү төлбөрийг төлж багцын үйлчилгээгээ дээшлүүлж (Старт-ап багцаас Мөнгөн багц, Алтан багц, Мөнгөн багцаас Алтан багц) болно.
    7. Холимог багц нь хэрэглэгч бусад багцад буй үйлчилгээнүүдээс өөрт тохирох үйлчилгээг сонгон багцалж www.icompany.mn вэбсайттай тохиролцож үйлчилгээг авч болно.
    8. Цахим ном, видео хичээл, вэбинар зэрэг нь багцын үйлчилгээнд хамаарахгүй ба хэрэглэгч www.icompany.mn вэбсайтад байршуулсан тухайн цахим ном, видео хичээлийг үзэх, www.icompany.mn вэбсайтаас зарласан вэбинарт оролцох тохиолдолд тухай бүр тогтоосон төлбөрийг төлнө.
    9. www.icompany.mn вэбсайт-д байрласан Цахим бүтээгдэхүүнүүдийн үнэ нь банкны төлбөрийн картын хураамж, НӨАТ багтсан эцсийн худалдаалах үнэ байна.
    10. Цахим бүтээгдэхүүний аливаа худалдан авалт нь эцсийнх бөгөөд төлбөр хийгдсэн тохиолдолд төлбөрийг бүтэн болон хэсэгчлэн буцаан олгохгүй болно.
    11. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 6.1, 6.2-т заасан өөрчлөлтийн талаар тухай хэрэглэгчийн бүртгэлтэй үндсэн и-мэйл хаягаар болон www.icompany.mn вэбсайтаар дамжуулан мэдэгдэж, заагдсан хугацаанаас эхлэн шинэ өөрчлөлт, үнэ тарифыг мөрдөж эхэлнэ.
  5. ОЮУНЫ ӨМЧ
    1. www.icompany.mn вэбсайтад нийтлэгдсэн Цахим бүтээгдэхүүнүүд нь Компанийн оюуны өмч бөгөөд Компани нь тухайн Цахим бүтээгдэхүүний хувьд зохиогчийн онцгой эрх эдэлнэ.
    2. Хэрэглэгч нь Цахим бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээнд зориулан бүхэлд нь буюу аль нэг хэсгийг хуулбарлах, түгээх, орчуулах, нийтлэх, дамжуулах, үзүүлэх, арилжааны зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах, түрээслэх, зээлдүүлэх, нийтэд дэлгэж үзүүлэх, эш татах, дахин боловсруулж болох бөгөөд эх сурвалжийг дурдсан байна.
    3. www.icompany.mn вэбсайтын программ, дизайныг бүхэлд нь, эсхүл аливаа нэг хэсгийг хуулбарлах, түгээх, орчуулах, өөр хэлбэрээр үүсмэл бүтээл болгон өөрчлөх, нийтлэх, дамжуулах эрхийг Хэрэглэгчид зөвшөөрөөгүй болно.
    4. Цахим бүтээгдэхүүнийг хуулбарлах, тараах, үзүүлэх, арилжааны зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах, түрээслэх, зээлдүүлэх, худалдах, нийтэд дэлгэж үзүүлэх аливаа онцгой эрхийг зөвхөн Компани эзэмшинэ.
    5. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчин www.icompany.mn вэбсайтын Цахим бүтээгдэхүүнийг хуулбарлан борлуулсан, дамжуулсан, түгээсэн, өөрчилсөн, ашигласан, түрээсэлсэн, зээлдүүлсэн, нийтэд дэлгэж үзүүлсэн бол зохиогчийн эрхийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг бүрэн хүлээнэ.
  6. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
    1. Компани нь өөрийн Цахим бүтээгдэхүүн, Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, сайжруулалт болон техникийн шинэчлэлийг хэрэглэгчдэд урьдчилан зарлан мэдэгдэлгүйгээр хийх эрхтэй.
    2. www.icompany.mn вэбсайт нь төлбөртэй Цахим бүтээгдэхүүнийг Компанийн тогтоосон үнээр болон багцын үнээр Хэрэглэгчид худалдах бөгөөд үнэ болон багцыг тухайн үеийн бүтээгдэхүүний үнэлгээ, төгрөгийн ханш болон инфляц эдийн бусад нөхцөл байдлаас хамааран өөрчлөх (нэмэх, бууруулах), шинэчлэх эрхтэй.
    3. www.icompany.mn вэбсайт нь Хэрэглэгчид нууцлал аюулгүй байдлын зөвлөмж өгөх болон Үйлчилгээний нөхцөлийг биелүүлэхийг шаардах эрхтэй.
    4. www.icompany.mn вэбсайт нь хэрэглэгч тус бүр хэзээ, хэдэн удаа нэвтэрч, ямар үйлчилгээ авсан болон бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хянах эрхтэй.
    5. www.icompany.mn вэбсайтын үйлчилгээнүүдээс Хэрэглэгчийн сонгосон үйлчилгээг стандарт шаардлагад нийцсэн, найдвартай үйлчилгээгээр хангах үүрэгтэй.
    6. www.icompany.mn вэбсайт нь хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний дуусах огноо, үйлчилгээний сунгалтын болон төлбөрийн нэхэмжлэл, бусад албан ёсны сануулга мэдээллүүдийг зөвхөн тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаягаар илгээх үүрэгтэй.
    7. www.icompany.mn нь хэрэглэгчтэй байнгын холбоотой байж, заавар зөвлөгөө өгч, тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, ирсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.
    8. www.icompany.mn вэбсайтад бүртгэлтэй болон бүртгэлгүй бүх хэрэглэгчид үнэгүй Цахим бүтээгдэхүүнийг хязгааргүй татах, үзэх эрхтэй.
    9. Хэрэглэгч нь www.icompany.mn вэбсайтыг ашиглахаас татгалзах, нэвтрэх эрхээ хаалгах эрхтэй.
    10. Хэрэглэгч нь www.icompany.mn вэбсайтын үйлчилгээ, нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдол, шинэ санаа, хүсэл зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
    11. Хэрэглэгч өөрийн хэрэгцээнд ашигласан мэдээллийг зөвхөн www.icompany.mn вэбсайтын үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн ашиглах эрхтэй.
    12. Хэрэглэгч нь www.icompany.mn вэбсайтаас өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл, тусламж заавар зөвлөгөө, бүтээгдэхүүн ашиглалтын талаар туслалцаа авах эрхтэй.
    13. Хэрэглэгч нь www.icompany.mn вэбсайтын Цахим бүтээгдэхүүн үйлчилгээг хууль тогтоомж, интернэтийн нийтлэг стандарт, домэйн нэрийн бүртгэлийн журам, Үйлчилгээний нөхцөл хүрээнд ашиглах үүрэгтэй бөгөөд www.icompany.mn вэбсайтын үйл ажиллагааг доголдуулах, зогсоох зорилгоор аливаа хууль бус халдлага хийхийг хориглоно.
    14. Хэрэглэгч нь өөрийн мэдээллээ солих эрхтэй бөгөөд бүртгэлтэй и-мэйл хаягаасаа энэхүү өөрчлөлтийг хийх хүсэлтийг илгээх үүрэгтэй.
    15. Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан хохирол, учирсан санхүүгийн зардал, эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар Компани хариуцлага хүлээхгүй.
    16. www.icompany.mn вэбсайтын Хэрэглэгч болсноор энэхүү Үйлчилгээний нөхцөл танилцаж зөвшөөрсөн гэж тооцох бөгөөд Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй.
  7. ХАРИУЦЛАГА
    1. Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд www.icompany.mn вэбсайт болон хэрэглэгч тал хамтран хяналт тавина.
    2. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тал нь шууд болон шууд бусаар учруулсан аливаа хохирлыг нөгөө талдаа төлж барагдуулах үүрэг хүлээнэ.
    3. Компани нь Цахим бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа баталгаа, үүрэг, хариуцлагыг хүлээхгүй бөгөөд www.icompany.mn вэбсайтын үйл ажиллагаатай холбоотой дараах үүрэг хариуцлагыг хүлээхгүй болно:
      1. www.icompany.mn вэбсайтаас өгсөн аливаа хариулт, зөвлөмж, мэдээлэл;
      2. www.icompany.mn вэбсайтын үйлчилгээг авах явцад Компаниас холбогдох санамж, анхаарах зүйлийг хэрэглэгчдэд хүргэх ба Хэрэглэгч эдгээрийг үл ойшоож буруу, дутуу, хууль бус мэдээлэл оруулсан буюу буруу үйлдэл хийсэн, эсхүл хийвэл зохих үйлдэл хийгээгүй;
      3. Хэрэглэгч хайлтын үр дүнд тохирсон хариулт гараагүй, илэрц үзүүлээгүй;
      4. www.icompany.mn вэбсайт дээр хөгжүүлэлт хийгээгүй, эсхүл бүрэн хийгдээгүй байдал;
      5. Хэрэглэгчийн оруулсан аливаа мэдээллийн үнэн зөв, бүрэн эсэх асуудал.
    4. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 7.3-д заасан нөхцөл байдлаас үүсэх аливаа үр дагавар (үүнд Цахим бүтээгдэхүүн хүчин төгөлдөр бусад тооцогдох, хууль бус болох, хохирол учрах зэрэг хамаарах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй)-ыг Компани хариуцахгүй.
    5. Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүрэг болон хориглосон зохицуулалтыг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд www.icompany.mn вэбсайт өөрийн санаачилгаар тухайн хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хасах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, хэрэглэгчийн бүртгэлийг хүчингүй болгож, эсхүл хязгаарлах арга хэмжээг авах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
    6. Хэрэглэгч холбогдох хууль тогтоомж болон энэ нөхцөлд заасан хэм хэмжээг дагаж мөрдөөгүйгээс бусдад учруулсан хохирлыг өөрөө хариуцна.
    7. www.icompany.mn вэбсайт нь ямар ч үед үйл ажиллагаагаа өөрчлөх, түр зогсоох, цуцлах талаар Хэрэглэгч болон гуравдагч этгээдийн өмнө аливаа үүрэг хүлээхгүй болно.
  8. БУСАД ЗҮЙЛ
    1. Компани нь Цахим бүтээгдэхүүн, үйлчилгээтэй уялдуулахын тулд урьдчилсан мэдэгдэл ба анхааруулгагүйгээр шууд хэрэгжих нөхцөлөөр энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй бөгөөд хэрэглэгч цахим санг үргэлжлүүлэн ашигласнаараа тэдгээрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
    2. Энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр зохицуулагдаагүй Хэрэглэгч болон www.icompany.mn вэбсайтын хооронд үүсэх бусад харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулж шийдвэрлэнэ.
    3. Үйлчилгээний нөхцөлийн эхэнд тавигдсан шинэчилсэн огноог танд сүүлийн өөрчлөлтүүдийг мэдэгдэхэд ашигладаг болно. Ийнхүү шинэчилсний дараа та www.icompany.mn вэбсайт-д нэвтрэх буюу ашигласнаар тэдгээр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
    4. Маргаан гарвал талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зөвшилцлийн аргаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд маргааныг Монголын Олон Улсын Арбитраар шийдвэрлүүлнэ.
    5. Компани нь хэрэглэгчдэд үйлчилгээний тусламж зөвлөгөө өгөх зорилгоор үйлчилгээтэй холбоотой гарсан асуудлыг инженер техникийн ажилтнууд info@icompany.mn и-мэйл хаягаар болон (+976) 7676-7887 харилцах утсаар ажлын өдрүүдэд цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулан ажиллах үүрэг хүлээнэ.
    6. Нууцлалын бодлого нь энэхүү Үйлчилгээний нөхцлийн салшгүй хэсэг мөн.