Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХУГАЦАА СУНГАХ

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХАЯГ БАЙРШИЛ: Дотоодын хуулийн этгээд бол: Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний III байр 2-р давхар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар

ГХО-тай ХЭ бол: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, ЗГ-ын II байрны ард, “Invest in Mongolia center"

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУГАЦАА: ГХО-тай ХЭ бол: Улсын бүртгэлд бүртгэх эсэхийг ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ. 

/ХЭУБТХ 21.6/

 

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-05 маягт, УБ-12 маягт /1 хувь/ 

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 

  • ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 75.000 төгрөг,
  • Гэрчилгээ шинээр авах бол 44000 төгрөг
  • Голомт банкны 1401002649 данс

3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ 

  • Үйл ажиллагаа явуулах хугацааг сунгаж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэнэ.

4. Шаардлагатай тохиолдолд итгэмжлэл

  • Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага ирэх боломжгүй бол нотариатаар итгэмжлэл үйлднэ.

5. Татварын албаны тодорхойлолт

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6