Бүрдүүлэх баримт бичиг:
1. УБ-06 маягт /1 хувь/
- http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө. /маягтад тамга, тэмдэг дарсан байна/
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
-
Хуулийн этгээдийн улсын тэмдэгтийн хураамж 10000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт
3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
- Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх
4. Татан буулгасан тухай зарлуулсан өдөр тутмын сонин
- Зарын агуулгад хуулийн этгээдийн регистрийн дугаар, нэрийг тусгаж, татан буулгаж байгаа тухай тусгасан бай сонинг авч ирэх.
5. Шийдвэр/тогтоол/,хурлын тэмдэглэл /1хувь/-/Шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бичгээр мэдэгдэх/
- Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ /толгой компанитай бол түүний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/ тогтоол/,
- Холбоо/ТББ/, Сан, Шашны байгууллагын хувьд үүсгэн байгуулагч/гишүүд/ болон удирдах зөвлөлийн тогтоол,
- Хоршоо, Нөхөрлөл, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/,
- Салбарын хувьд үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн шийдвэр/тогтоол/,
- Гадаадын компаний төлөөлөгчдийн газрын хувьд үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн шийдвэр/тогтоол/,
- Төрийн байгууллагын хувьд эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол, тушаал/ гарсан байна.
- Шийдвэр/тогтоол/-т ямар шалтгаанаар татан буугдаж байгаа, татан буулгах комиссыг байгуулсан тухай тусгаж, хувьцаа эзэмшигчид, гишүүд, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байна.
6. Дуусгалтын тайлан-Харьяа дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс тамга/тэмдэг/ дарж , баталгаажуулсан тайлан байна.
7. Татвар төлөгчийн хасалтын карт /Харьяа татварын байгууллагаас татвар төлөгчөөс хассан карт авах/
8. Тамга, тэмдэг хураалгасан баримт /1 хувь/
- Тамга/тэмдэг/-ээ хураалгах хүсэлт бүхий албан бичгийг тамга /тэмдэг/-ийн хамт улсын бүртгэгчид өгч, тамга/тэмдэг/ хураалгасан баримт авч, татан буулгах баримт бичигтээ хавсаргана.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өр, төлбөртэй эсэх лавлагаа авч ирэх.
10. Хуульд заасан бусад-ХЭУБТХуулийн 24.1.8 дахь заалт
Шашны байгууллагын хувьд МУ-ын хууль тогтоомж зөрчигдсөн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллага /ИТХ/ тухайн сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг ирүүлэх, ХК, Банк, Даатгал, ХЗХ зэрэг хуулийн этгээд нь СЗХ-ноос зөвшөөрөл авсан байна.
Татан буулгах комиссын дарга, эрх хүлээн авагч өргөдөл гаргах эрхтэй.