Бүрдүүлэх баримт бичиг:
1. УБ-05 маягт, УБ-12 маягт /1 хувь/
- http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө. /маягтад тамга, тэмдэг дарсан байна/. УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө.
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10000 төгрөг,
- ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40000 төгрөг,
- Шашны байгууллагын өөрчлөлт 40000 төгрөг,
- Гэрчилгээ шинээр авах бол 44000 төгрөг. /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.3, 15.3.4, 15.2.4,15.1.1/
- Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт
3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
- Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх
4. Шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл /1хувь/- Шийдвэр, тогтоол гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх.
- Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн, эрх олгосон бол ТУЗ-ийн, Холбоо/ТББ/, Сан, Шашны байгууллагын хувьд дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн, Нөхөрлөл, Хоршоо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/ гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
- Шийдвэр/тогтоол/-т хуулийн этгээдийн оршин байх хаяг /утасны дугаар/ хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхой тусгаж, шинэчилсэн дүрэм /дүрмийн нэмэлт, өөрчлөлт/-ийг баталсан байна.
- Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн ирц, хэлэлцсэн асуудал, шийдвэрлэсэн асуудлыг тодорхой тусгаж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна.
5. Шинэчилсэн дүрэм, эсхүл дүрмийн нэмэлт өөрчлөлт /2 хувь/
- Дүрэмд зөвхөн хаягийн өөрчлөлтийг тусгасан байна.
- бусад өөрчлөлтийг оруулах бол заавал шийдвэртээ тусгах эсхүл дүрмийн шинэчилсэн найруулга бүртгүүлэх шаардлагатай.
6. Хаягийн нотлох баримт
- Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/\
7. Татварын албаны тодорхойлолт
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.
8. Эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрөл
- Шашны байгууллагын хувьд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бол аймгийн ИТХ-аас, Улаанбаатар хотод явуулдаг бол Нийслэлийн ИТХ-аас хаяг өөрчилснийг зөвшөөрсөн албан бичиг /тогтоол/ авч ирнэ.
- Аудит, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдийн хувьд Сангийн яам,
- Нээлттэй ХК, ББСБ, ХЗХ, Даатгалын компани зэрэг нь Санхүүгийн зохицуулах хороонд хаягийн өөрчлөлтөө хянуулж, зөвшөөрсөн тухай албан бичиг/тогтоол/ авч ирнэ.
Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах.
Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх.