Бүрдүүлэх баримт бичиг:
1. УБ-05 маягт, УБ-12 маягт /1 хувь/
- http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө. /маягтад тамга, тэмдэг дарсан байна, УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө./
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10000 төгрөг,
- ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40000 төгрөг,
- Гэрчилгээ шинээр авах бол 44000 төгрөг. /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.3, 15.3.4, 15.1.1/
- Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт
3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
- Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх
4. Шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл /1хувь/- Шийдвэр/тогтоол гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/
- Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн, эрх олгосон бол ТУЗ-ийн, Холбоо/ТББ/, Сангийн хувьд дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн, Нөхөрлөл, Хоршооны хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/ гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
- Шийдвэр/тогтоол/-т өөрчлөгдөх, нэмэгдэх, хасагдах үйл ажиллагааны чиглэлээ тусгаж, шинэчилсэн дүрэм /дүрмийн нэмэлт, өөрчлөлт/-ийг хавсралтаар баталсан байх.
- 2 ба түүнээс дээш гишүүнтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна
5. Шинэчилсэн дүрэм эсхүл дүрмийн нэмэлт, өөрчлөлт /2 хувь/
- Дүрэмд үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлтөө тусгана.
-
2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй ГХОХХК-ийн тухайд хувьцаа эзэмшигчдийн хоорондын шинэчилсэн гэрээ хийнэ.
/1 хувь/
6. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
- Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа нэмэх бол эрх бүхий байгууллагаас олгосон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар.
7. Татварын албаны тодорхойлолт
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.
Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,
Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх.