Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УДИРДЛАГА ӨӨРЧЛӨХ /ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ДАРГА, ТЭРГҮҮН/

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-05 маягт, УБ-12 маягт /1 хувь/

  • http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө. /маягтад тамга, тэмдэг дарсан байна/. УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө.

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

  • Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10000 төгрөг,
  •  ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40000 төгрөг,
  • Шашны байгууллагын өөрчлөлт 40000 төгрөг,
  • Гэрчилгээ шинээр авах бол 44000 төгрөг. /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.3, 15.3.4, 15.2.4,15.1.1/
  • Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/

  • Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

4. Шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл /1хувь/- /Шийдвэр/тогтоол/ гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/

Шийдвэр/тогтоол/-т:

  • өмнөх удирдлагыг чөлөөлж, шинэ удирдлагыг сонгосон /томилсон/ байх
  • Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн, эрх олгосон бол ТУЗ-ийн, Холбоо/ТББ/, Сан, ШБ-ын хувьд дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн, Нөхөрлөл, Хоршооны хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/ гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
  • 2 ба түүнээс дээш гишүүнтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурна.
  • Охин компанийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх тохиолдолд толгой компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ авна.
  • ТБ,АГ,УТҮГ-ын хувьд хуулиар эрх олгосон байгууллагын өмнөх удирдлагыг чөлөөлсөн, шинэ удирдалыг томилсон шийдвэр. /эх хувь эсхүл хуулбар үнэн дарагдсан хуулбар/

5. Гадаадын иргэн бол паспортын хуулбар \

  • Шинээр сонгогдсон гүйцэтгэх захирал, ТУЗ, УЗ-ийн дарга/тэргүүн/ зэрэг нь гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар авна.

6. Эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл

  • Банк, даатгал, аудит, ББСБ, ХЗХ гэх мэт хуулийн этгээд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл авч ирнэ.

7. Татварын албаны тодорхойлолт

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.

Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,

Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч эсхүл Консулаар гэрчлүүлсэн байна.