Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХЭЛБЭР ӨӨРЧЛӨГДӨХ

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

 

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-04, УБ-05 маягт /1 хувь/ УБ-12 маягт

  • http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.

    УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө.

2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт

  • Цахимаар авах бол www.les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах

  • Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх

3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

  • Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт.
  • Шинээр гэрчилгээ авах 44000 төгрөгийг Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт.

4. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/

  • Хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгоно.

5. Шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл /1хувь/

  • Хэлбэр өөрчлөх тухай шийдвэр/тогтоол/-ийг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, удирдах зөвлөл, бүх гишүүд гэх мэт эрх бүхий этгээд гарган, гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. /эрх бүхий этгээд 2 ба түүнээс дээш бол хурлын тэмдэглэл үйлдэж, хурал даргалагч гарын үсэг зурсан байна/

6. Дүрэм /2 хувь/ 

  • Өөрчлөн байгуулагдаж буй хуулийн этгээдийн хэлбэрт нийцүүлэн шинэчилсэн дүрэм батална. /хуульд заасан бол гэрээ/

7. Гадаадын иргэн бол паспортын хуулбар

  • Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдага, эрх бүхий этгээд гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар

8. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт

  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/

9. Татварын албаны тодорхойлолт

Банк, даатгал, ББСБ, ХЗХ, аудит гэх мэт үйл ажиллагаа эрхлэдэг бол Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл

Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,

Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч эсхүл Консулаар гэрчлүүлсэн байна.