ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.
Бүрдүүлэх баримт бичиг:
- УБ-03, УБ-12, УБ-13 маягт, /1 хувь/-http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
- Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
-Цахимаар авах бол http://les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах
-Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх
- Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт
Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/ Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/
- Үүсгэн байгуулагчдын шийдвэр/тогтоол/, 1хувь /Иргэний хуульд заасны дагуу холбоог 3 ба түүнээс дээш иргэн, хуулийн этгээд үүсгэн байгуулна./
Шийдвэр/тогтоол/-т:
- Холбоо/ТББ/-г үүсгэн байгуулах тухай
- Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа /ашгийн бус/
- Эрх барих байгууллага буюу Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, овог, нэр, регистрийн дугаар
/үүсгэн байгуулагч нь удирдах зөвлөлийн гишүүн байж болох ба УЗ нь 5, түүнээс дээш сондгой тооны гишүүдтэй байна/
- Удирдах зөвлөлийн тогтоол /1 хувь/
-Тогтоолоор УЗ-ийн даргаа сонгож, УЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна. /Гүйцэтгэх захиралтай байж болох бөгөөд УЗ-ийн хурлаар сонгоно. УЗ-ийн дарга нь гүйцэтгэх захирал байж болохгүй/
- Дүрэм /2 хувь/
-Дүрэмд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасныг тусгана.
-Холбоо/ТББ/ нь ашгийн төлөө бус хуулийн этгээд тул үйл ажиллагааны чиглэл нь ашгийн төлөө бус байх
-
Гадаадын иргэн бол паспортын хуулбар /Гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн дарга, гишүүд гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар/
-
Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт
-Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/
Боловсрол сургалт, телевиз, радио, вэб сайт, тусгай дугаарын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьд холбогдох төрийн байгууллагаас олгосон зөвшөөрөл.
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллах холбоо/ТББ/, нөхөрлөлийн хувьд БОХТ хуулийн 32 дугаар зүйлийн дагуу үйл ажиллагаа эрхлэнэ.