ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. УБ-03, УБ-12, УБ-13 маягт, /1 хувь/
- http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
- Цахимаар авах бол http://les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах,
- Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх
3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт
- Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг- Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт
- /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/
- Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/
4. Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/, 1 хувь -/Нэр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ/
Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/-т:
- Компани үүсгэн байгуулах тухай
- Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа, /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/
- Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг,
- Гүйцэтгэх захирлыг сонгон, овог, нэр, регистрийн дугаар, /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/
- Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх. Шийдвэр/тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна.
Хэрэв компани төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй байх бол:
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байх. Овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичсэн байх
- ТУЗ нь тогтоол гаргаж, даргаа сонгох ба ТУЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна.
Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол:
- Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ.
5. Дүрэм /2 хувь/
- Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг тусгаж, үүсгэн байгуулагчид гарын үсэг зурж баталгаажуулна. http://www.legalinfo.mn/law/details/310
6. Гадаадын иргэн бол паспортын хуулбар
- Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол паспортын хуулбар.
7. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт
- Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ- /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/
8. Хөрөнгийн нотлох баримт
- Компанийн дансанд мөнгөн хөрөнгө байршуулсан баримт /дансны хуулга/ хөрөнгийн хэмжээнд дээд, доод хязгаар байхгүй