ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн тухайд тогтоол, шийдвэрээр эрх олгосон этгээд, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.
1. УБ-13 маягт /1 хувь/
- http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
2. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
- Гэрчилгээг үрэгдүүлсэн бол өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх
3. Төрийн байгууллага, албан газрын хувьд
- Тухай байгууллагын бүтэц, орон тоог баталсан тушаал, шийдвэрийн хуулбар
- Тамга хийлгэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас олгосон зөвшөөрөл
- Төрийн байгууллагын дотоод газар, нэгжийн хувьд дээд байгууллагын албан хүсэлт
Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага /СӨХ, байгаль хамгаалах нөхөрлөл, төсөл, хөтөлбөр/
1. Албан бичиг /хүсэлт/
- Сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг /СӨХ-ны даргыг сонгосон хурлын тэмдэглэлийн хуулбарын хамт/
- Нөхөрлөлийн хувьд гишүүдийн гарын үсэг бүхий хүсэлт
- Төсөл, хөтөлбөрийн хувьд харьяалах, удирдах Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр /тогтоол, тушаал/, албан бичиг.
2. Гэрчилгээний хуулбар
- СӨХ, нөхөрлөлийн хувьд гэрчилгээний хуулбар
3. Татварын байгууллагын тодорхойлолт
- Харьяа дүүргийн татварын албанд бүртгэлтэй тухай, татвар төлөгчийн регистрийн дугаар бүхий тодорхойлолт
Хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцийн нэгж
1. Шийдвэр/тогтоол/ Албан бичиг
- Харьяалах дээд байгууллагын эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байх
2. Гэрчилгээний хуулбар
- Харьяалах дээд байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Өргөдөл гаргагч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар