Бүрдүүлэх баримт бичиг:
1. УБ-05 маягт, УБ-12 маягт /1 хувь/
- http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө. /маягтад тамга, тэмдэг дарсан байна/. УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө.
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10000 төгрөг,
- ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40000 төгрөг,
- Шашны байгууллагын өөрчлөлт 40000 төгрөг,
- Гэрчилгээ шинээр авах бол 44000 төгрөг. /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.3, 15.3.4, 15.2.4,15.1.1/
- Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт
3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
- Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх.
4. Татварын албаны тодорхойлолт
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.
5. Шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл /1хувь/-/Шийдвэр/тогтоол/, гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/
-
Шинэчилсэн дүрмийг хавсралтаар баталсан байх.
-
Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн, эрх олгосон бол ТУЗ-ийн, Холбоо/ТББ/, Сангийн хувьд дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн, Нөхөрлөл, Хоршооны хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/ гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
-
Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн ирц, хэлэлцсэн асуудал, шийдвэрлэсэн асуудлыг тодорхой тусгаж, гишүүд гарын үсэг зурсан байна.
-
Охин компанийнхаа дүрмийг шинэчилж буй тохиолдолд толгой компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ авч ирнэ.
6. Шинэчилсэн дүрэм /2 хувь/
- Дүрмээ холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
-
2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшичгтэй ГХОХХК-ийн тухайд хувьцаа эзэмшигчдийн хооронд шинэчилсэн гэрээ байгуулах /1 хувь/
7. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл
Зарим үйл ажиллагааны онцлогоос хамаарч холбогдох байгууллагаар дүрмээ хянуулж, зөвшөөрөл авна. Тухайлбал:
- аудит, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийн хувьд Сангийн яаманд,
- шашны байгууллагын хувьд ИТХ-д,
- арилжааны банкны хувьд Монгол банкинд,
- нээлттэй ХК, ББСБ, Даатгалын компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хороонд дүрмээ хянуулж зөвшөөрсөн тухай албан бичиг /тогтоол/ авч ирнэ.
Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,
Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх.