Бүрдүүлэх баримт бичиг:
1. УБ-03, УБ-12, УБ-13 маягт, /1 хувь/
- http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
2.Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
- Цахимаар авах бол www.les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах,
- Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх
3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт
- Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/
- Тэмдэгтийн хураамж 750000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.3.2/
4. Үүсгэн байгуулагчдын шийдвэр /тогтоол/, /хурлын тэмдэглэл/ 1хувь /Нэрээ баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх/
Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/-т:
- Компани үүсгэн байгуулах тухай
- Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/
- Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг
- Гүйцэтгэх захирлыг сонгох, овог, нэр, регистр /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/
- Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх
Шийдвэр /тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна.
Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол:
- Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
- Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар
5. Дүрэм
- Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг дүрэмдээ тусгана.
- Монгол хэлээр 2, гадаад хэлээр 1 хувь
6. Гэрээ
-
2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хамтран ажиллах гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан байна. /Монгол хэлээр 2, гадаад хэлээр 1 хувь/
7. Хөрөнгө оруулалтыг нотлох баримт\
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасны дагуу гадаадын хөрөнө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 000 ам доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх. Гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг.
8. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ
9. Паспортын хуулбар
- Эрх бүхий гадаадын иргэдийн паспортын хуулбар
Баримт бичиг нь гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан байх. Гадаад улс оронд үйлдэгдсэн бол Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх.