Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ГАЗАР, УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд. 

 

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-03 маягт, УБ-13 маягт /1 хувь/

2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт

  • Цахимаар авах бол www.les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах
  • Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх

3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

  • Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/
  • Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/

4. Эрх бүхий байгууллагын шийдвэр

  • Үүсгэн байгуулсан, удирдлага томилсон тухай Засгийн газар болон хуулиар эрх олгогдсон этгээдийн шийдвэр. /хууль, тогтоол, тушаал, захирамж/

5. Дүрэм /2 хувь/ 

  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн эрх бүхий этгээдээс баталсан байх

6. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт\

  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /байгууллагын тодорхойлолт байж болно/