ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. УБ-03, УБ-12, УБ-13 маягт, /1 хувь/
- http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
- Цахимаар авах бол www.les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах
- Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх
3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт
- Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт
- /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/
- Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/
4. Гишүүдээс нийлүүлсэн хувь хөрөнгийг нотлох баримт
- Банкинд данс нээлгэж, хоршоонд нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт. /гишүүн тус бүрээр эсхүл нэгдсэн байдлаар байршуулсан байж болно/
5. Бүх гишүүдийн хурлын тогтоолт /1 хувь/
Шийдвэр/тогтоол/-т:
- - хоршоог үүсгэн байгуулах тухай
- - хоршооны эрхлэх үйл ажиллагаа
- - хоршооны оршин байх газрын хаяг, утасны дугаар
- - нийт хөрөнгийн хэмжээ
- - хоршооны дүрмийг хавсралтаар батлах
- - хоршооны дарга, тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүд/овог, нэр, регистрийн дугаар/-ийг сонгож, хурал даргалагч гарын үсэг зурсан байх.
/Хоршооны тухай хууль 27.2. “Тэргүүлэгчид нь дарга, хоёр буюу түүнээс дээш гишүүнээс бүрдэх ба Тэргүүлэгчдийн дарга нь хоршооны дарга байна”/
Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн овог, нэр, регистрийн дугаар, ирц, хэлэлцсэн, шийдвэрлэсэн асуудлыг тусган хурал даргалагч болон гишүүд гарын үсэг зурна.
6. Дүрэм /2 хувь/
- Хоршооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зүйлийн тусгаж, тус хуулийн 11.2.1-д зааснаар хоршооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
7. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт
- Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /Удирдлагын гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/