Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГА /ХОЛБОО/ ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-03, УБ-12, УБ-13 маягт, /1 хувь/ http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.

2. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт 

  • Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг- Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 2010 оны 237 дугаар тогтоолын хавсралтын 6.1/
  • Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг- Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/

3. Харьяалагдах үйлдвэрчний эвлэлийн холбооны албан бичиг

  •  Гишүүн байгууллагаар элсүүлсэн тухай Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа аль нэг холбооны албан бичиг

4. Бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл /1хувь/ 

Шийдвэр/тогтоол/-т:

  • ҮЭБ-ыг үүсгэн байгуулах тухай
  • Дарга, тэргүүлэгчдийн зөвлөлийн тоо, овог, нэр, регистрийн дугаар, /зөвлөл нь сондгой тооны гишүүдтэй байх ба ҮЭБ-ын дарга нь зөвлөлийн дарга байна/
  • Дүрмээ хавсралтаар баталсан байх, эсхүл аль нэг үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дүрмийг дагаж мөрдөхөө тусгасан байх.
  • Бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн овог, нэр, ирц, хэлэлцсэн асуудал, шийдвэрийг тусгасан, хурал даргалагч болон гишүүд гарын үсэг зурах/

5. Дүрэм /2 хувь/ 

  • Аль нэг үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дүрмийг хүлээн зөвшөөрсөн бол баталгаажуулсан хуулбар

6. Гадаадын иргэн бол паспортын хуулбар

  • Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн, дарга гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар.

7. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт

  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ /байгууллагын тодорхойлолт байж болно.

8. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт

  • Энэ жагсаалтын 1-7-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасны дараа улсын бүртгэлийн байгууллагад ирж нэрийн баталгаажуулалт хийлгэнэ.