ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд
Бүрдүүлэх баримт бичиг:
1. УБ-03, УБ-12, УБ-13 маягт, /1 хувь/
- http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
- Цахимаар авах бол http://les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах
- Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх
3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт
- Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/
- Тэмдэгтийн хураамж 200000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.2.3/
4. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол /
- Сүм, хийдийн үйл ажиллагааг орон нутагт явуулах бол аймгийн ИТХ-аас, Нийслэл хотод явуулах бол Нийслэлийн ИТХ-аас олгосон зөвшөөрөл. /Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9.1/
5. Үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, /1хувь/
Шийдвэр/тогтоол/-т:
- Шашны байгууллагыг үүсгэн байгуулах тухай
- Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагааг тусгах
- Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, овог, нэр, регистрийн дугаар
- Дүрмээ хавсралтаар баталсан байх.
/Үүсгэн байгуулагч нь удирдах зөвлөлийн гишүүн байж болох ба УЗ нь сондгой тооны гишүүдтэй байна/
6. Удирдах зөвлөлийн тогтоол, /1 хувь/
-
Тогтоолоор УЗ-ийн даргаа сонгож, дүрмээ хавсралтаар батлан, УЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна. /Гүйцэтгэх захиралтай байж болох бөгөөд УЗ-ийн хурлаар сонгоно. УЗ-ийн дарга нь гүйцэтгэх захирал байж болохгүй/
7. Дүрэм /2 хувь/
-
Дүрэмд “Төр, сүм, хийдийн харилцааны тухай хууль”-ийн 9.3, “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн 10 дугаар зүйлд заасныг тусгана. /www.legalinfo.mn/ /дүрэм нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хянагдсан байх/
8. Гадаадын иргэн бол паспортын хуулбар /Эрх бүхий этгээд гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар/
9. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт /
- Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/