Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  САН ҮҮСГЭН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ БИЧИГ БАРИМТУУДЫН БАГЦ

Сан үүсгэн байгуулахтай холбоотой бичиг баримтуудын багц

Хэл: Монгол
Хуудасны тоо: 5
Файлын хэмжээ: 0.6 MB
Файлын төрөл: Архивласан (ZIP)
ZIP файлтай ажиллах программууд:


Сан үүсгэн байгуулахтай холбоотой бичиг баримтуудын багц:

  1. УБ-03, УБ-12 маягт
  2. Үүсгэн байгуулагчийн шийдвэр
  3. Удирдах зөвлөлийн тогтоол
  4. Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл
  5. НҮТББ-ийн дүрэм

 

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан,  итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд. 

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт 

-Цахимаар авах бол http://les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах, Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх.

2. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

- Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/

- Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/

3. Гадаадын иргэн бол паспортын хуулбар /Гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн дарга, гишүүд гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар/

4. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт

-Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/

Эдгээр бичиг баримтуудыг бүрдүүлэн өргөдөл гаргах эрх бүхий этгээд улсын бүртгэлийн газарт хандах бөгөөд эсвэл та итгэмжлэл олгосноор www.iCompany.mn нь таны ажлыг илүү хөнгөвчилж өгөх болно.

Үнэ: 20,000₮Сагсанд хийх