Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ХОЛБОО/ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ҮҮСГЭН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ БИЧИГ БАРИМТУУДЫН БАГЦ

Төрийн бус байгууллага үүсгэн байгуулахтай холбоотой бичиг баримтуудын багц

Хэл: Монгол
Хуудасны тоо: 5
Файлын хэмжээ: 0.7 MB
Файлын төрөл: Архивласан (ZIP)
ZIP файлтай ажиллах программууд:


Холбоо/ Төрийн бус байгууллага үүсгэн байгуулахтай холбоотой бичиг баримтуудын багц: 

  1. УБ-03, УБ-12 маягт
  2. Үүсгэн байгуулагчийн шийдвэр
  3. Удирдах зөвлөлийн тогтоол
  4. Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл
  5. Төрийн бус байгууллагын дүрэм

 

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд. 

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт 

 -Цахимаар авах бол http://les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах

 -Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх

2. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт 

Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/ Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/

3. Гадаадын иргэн бол паспортын хуулбар /Гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн дарга, гишүүд гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар/

4. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт 

-Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/

Боловсрол сургалт, телевиз, радио, вэб сайт, тусгай дугаарын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьд холбогдох төрийн байгууллагаас олгосон зөвшөөрөл.

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллах холбоо/ТББ/, нөхөрлөлийн хувьд БОХТ хуулийн 32 дугаар зүйлийн дагуу үйл ажиллагаа эрхлэнэ.

Эдгээр бичиг баримтуудыг бүрдүүлэн өргөдөл гаргах эрх бүхий этгээд улсын бүртгэлийн газарт хандах бөгөөд эсвэл та итгэмжлэл олгосоноор www.iCompany.mn нь таны ажлыг илүү хөнгөвчилж өгөх болно

Үнэ: 20,000₮Сагсанд хийх