Тамга, тэмдэг ашиглах боломжгүй болж элэгдэж хуучирсан, гэмтсэн, өнгө, загвар, хэлбэрийг өөрчлөхөөр болсон, хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд тамга, тэмдгээ хураалган хяналтын дугаар дахин авна.
ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн тухайд тогтоол, шийдвэрээр эрх олгосон этгээд, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. УБ-13 маягт /1 хувь/
- http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
2. Улсын бүртгэлийн гэрчилгээ
-
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ СӨХ-ны гэрчилгээ /хуулбар/
3. Хураалгах тамга, тэмдэг
- Улсын бүртгэгчид хураалган, хураалгасан тамга, тэмдгийн бүртгэлийн хуудаст тэмдэглүүлнэ.