ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн тухайд тогтоол, шийдвэрээр эрх олгосон этгээд, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.
1. УБ-13 маягт /1 хувь/
- http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
2. Улсын бүртгэлийн гэрчилгээ
-
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/-СӨХ-ны гэрчилгээ /хуулбар/
3. Өдөр тутмын сонинд зарлуулсан зар
- Өдөр тутмын сонинд хяналтын дугаар бүхий маягтыг хаясан, гээгдүүлсэн тухай зарлуулж, сонинг авч ирэх.
4. Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт
- Хяналтын дугаарын улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон хяналтын улсын байцаагчийн дүгнэлт.
5. Шийдвэр /тогтоол/
- Төрийн байгууллагад тамганы хаяналтын дугаар дахин олгохыг зөвшөөрсөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан бичиг
- Компанийн хувьд хувьцаа эзэмшигчид /ТУЗ/-ийн шийдвэр
- Холбоо/ТББ/, Сан, ШБ-ын хувьд Удирдах зөвлөлийн тогтоол
- Хоршоо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хувьд Тэргүүлэгчдийн тогтоол
- Нөхөрлөлийн хувьд гишүүдийн шийдвэр /хүсэлт/,
- СӨХ-ны албан хүсэлт /даргыг сонгосон хурлын тэмдэглэлийн хуулбар/
- Төсөл, хөтөлбөрийн хувьд харьяалах, удирдах Төрийн захиргааны төв байгууллагын хүсэлт
- Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн хувьд харьяалах дээд байгууллагын шийдвэр /албан хүсэлт/
Өргөдөл гаргагч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар.