Та цахим тайланг өгөхдөө харъяалагдах татварын албанаас системд нэвтрэх код авна.
Та “Цахим тайлангийн систем” /e-tax.mta.mn/-д хандаж, дараах зааврын дагуу ажиллана.
1. Системд нэвтрэх - “Цахим тайлангийн систем”-д нууц үг, хэрэглэгчийн нэрээ оруулан нэвтэрнэ.
2. Татварын тайлангийн төрлийг сонгох – "Татварын тайлан" цэснээс тайлагнах татварын төрлийг сонгоно.
3. Татварын тайланг шивж оруулах ба хадгалах- Сонгосон татварын тайланг үзүүлэлтийн дагуу шивж оруулах ба хадгална.
4. Татварын тайланг илгээх – Шивсэн тайланг сайтар нягтлан, төгрөгөөр илэрхийлсэн эсэхийг шалган илгээнэ. Илгээхээс өмнө алдаатай оруулсан тайланг засварлаж болно.
5. Илгээсэн тайланг харах – “Тайлан харах” цэсээс орж илгээсэн татварын тайлан, мэдээ болон НӨАТ-ын падааныг тайлант хугацаагаар нь, маягтын үзүүлэлтээр нь харна.
6. Татварын тайланг залруулах- Алдаатай тайланг залруулна.
7. Системээс гарах- Тайланг шивж дууссаны дараа заавал системээс гарах үйлдлийг хийсэн байна.