Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журмууд
Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр
- Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах шийдвэр
- Нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах шийдвэр
- Компанийн өрийг хувьцаагаар солих, хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох шийдвэр
- Компанийн хэлбэрийг өөрчлөх шийдвэр
- Компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох шийдвэр
- Хувьцааг хуваах буюу нэгтгэх шийдвэр
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэр
- Хувьцаа эзэмшигч нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх шийдвэр
- Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах шийдвэр
- Төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан их хэмжээний хэлцлийг батлах шийдвэр
- Төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах шийдвэр
- Компани өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг зөвшөөрөх шийдвэр
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох шийдвэр
- Компанийн жилийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгийн талаар тайлан дүгнэсэн шийдвэр
- Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлууд:
- Компанийн үнэт цаасыг гаргах шийдвэр
- Гүйцэтгэх удирдлагын багийн эрх хэмжээг тогтоох шийдвэр
- Компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох шийдвэр
- Гүйцэтгэх удирдлагын гишүүний цалин, урамшууллыг тогтоох шийдвэр
- Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар гүйцэтгэх удирдлагаас гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах шийдвэр
- Аудитын байгууллагыг сонгож, гэрээ байгуулах шийдвэр
- Ногдол ашгийн хэмжээг тогтоож, төлөх журмыг батлах шийдвэр
- Гүйцэтгэх удирдлагын дотоод зохион байгуулалтыг батлах шийдвэр
- Компанийн салбар болон төлөөлөгчийн газрыг байгуулах шийдвэр
- Компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тодорхойлох шийдвэр
- Компанийн оноосон нэрийг өөрчлөх тухай
- Төлөөлөн удирдах зөвлөлийн зардал батлах тухай
- Аудитын дүгнэлтийг зөвшөөрөх тухай
- Компанийг татан буулгахаас татгалзах тухай
- Охин компанид биет хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх тухай
- Ноогдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг зөвшөөрөх тухай
- Үл хөдлөх хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай
- Нэмэлт хувьцаа гаргах тухай
- Хаалттай хүрээнд энгийн хувьцаа нэмж гаргах тухай
- Үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нэмж авах тухай
- Шаардах эрх хэрэгжүүлэх тухай
- Компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоог тогтоох тухай
- Хөрвөх нөхцөлтэй санхүүжилт татах тухай
- Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай
- Компанийн жилийн эцсийн тайлан тэнцлийг батлах тухай