Түр ажилтан ажиллуулах давуу, сул талууд​


Нийтэлсэн: Э. Жанчивдорж

Хагас цагийн, гэрээт, түр ажилтнууд бол "түр ажиллах хүч" юм. Тэднийг ажиллуулах нь хүний нөөцийн алба болон менежерүүдэд давуу талтай ч, нөгөө талаараа бас бэрхшээл дагуулж байдаг. Гол давуу талуудыг нь дурьдвал:

  • Уян хатанТэднийг зөвхөн хэрэгтэй үедээ хөлсөлж ажиллуулах боломжтой. Ажлын шаардлага, зах зээлийн эрэлтийг даган эдгээр ажиллах хүчний нийлүүлэлтийг уян хатан зохицуулж болно.

  • Хямд төсөрЭрүүл мэндийн нэмэлт хангамж өгөх шаардлагүйзарим татварыг гэрээт ажилтнууд төлдөггүй зэргээс хамааран компанид тодорхой хэмжээний хэмнэлт гардаг.

Харин бэрхшээлтэй тал нь:

  • Хүний нөөцийн эргэц өндөр байна. Заримдаа 200-300 хувьд хүрдэг ба энэ нь компанийн соёлд тодорхойгүй, тогтворгүй байдал үүсгэх нь бий.
  • Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээнд хайнга ханддаг.
  • Тэднийг татахын тулд үндсэн ажилтантай ижил нөхцөлхангамж санал болгох хэрэгцээ шаарддаг. Түр ажилтнууд сэтгэл ханамжтай ажлын байр, карьер хөгжил гэх мэтийг зарим газар шаардах болжээ.

Түр ажиллах хүч нь ийм үнэ цэнэтэй нөөц учраас олон байгууллага тэднийг тогтоон барихад зориулсан тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлж байна. Жишээ нь нэг байгууллага гэрээт ажилтнуудад 6 сар тогтвортой ажиллах нөхцөөлтэйгөөр дотоод сургалтад хамрагдах боломж олгодог болжээ.

Нийтэлсэн огноо: 2022-08-01 -н