Контент маркетинг борлуулалтад хэрхэн туслах вэ?


Юуны өмнө уншигч танд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд хүргэхээр шаргуу хөдөлмөрлөж байгаад нь амжилт хүсье! Энэхүү нийтлэлд бид анхны бүтээгдэхүүнээ борлуулахад контент маркетинг хэрхэн туслах талаар дэлгэрэнгүй бэлтгэлээ.

20-р зууны эхээр бараа бүтээгдэхүүний хэт үйлдвэрлэл бий болсноор тэдгээрийг хэрхэн зарах вэ? гэдэг асуудал тулгарсан байдаг. Нэг ёсондоо маркетингийн хэрэгцээ зах зээлд эрчимтэй хөгжсөн гэсэн үг. Харин өнөө цагт эсрэгээрээ хэт их маркетинг дунд хэрхэн хэрэглэгчдэдээ хүрэх вэ? гэдэг асуудал тулгарсан бөгөөд үүнд контент маркетинг зайлшгүй хэрэгтэй болжээ.

Контент маркетинг борлуулалтад хэрхэн туслах вэ?

Нийтэлсэн: С. Энхчимэг

20-р зууны эхээр бараа бүтээгдэхүүний хэт үйлдвэрлэл бий болсноор тэдгээрийг хэрхэн зарах вэ? гэдэг асуудал тулгарсан байдаг. Нэг ёсондоо маркетингийн хэрэгцээ зах зээлд эрчимтэй хөгжсөн гэсэн үг. Харин өнөө цагт эсрэгээрээ хэт их маркетинг дунд хэрхэн хэрэглэгчдэдээ хүрэх вэ? гэдэг асуудал тулгарсан бөгөөд үүнд контент маркетинг зайлшгүй хэрэгтэй болжээ.

  1. Тухайн компани 1 үүсгэн байгуулагчтай байсан ч контент маркетинг ашигласнаар хүний нөөцөөс үл хамааран хэдэн мянган хэрэглэгчдэд зэрэг хүрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, маш бага зардал, хүний нөөцийн оролцоотойгоор арьс нь хуурайшсан байх магадлалтай хэдэн зуун мянган хэрэглэгчдэд шууд хүрнэ. 
  2. Цор ганц хэрэгцээ биш. Өөр олон хэрэгцээг бий болгох боломжтой. Жишээ нь, хуурайшилтын эсрэг сет бүтээгдэхүүнийг зөвхөн эмэгтэйчүүд биш эрчүүд ч хэрэглэж болохыг контент маркетинг ашиглан таниулж болно. 
  3. Гаргасан төсвөө ямар үр дүнд зарцуулагдсанг хянах боломжтой. Ялангуяа шинэ байгууллагын хувьд зардал бүр үр ашигтай байх ёстой. Facebook, Instagram мөн Google сурталчилгаа хүртэл таны контент хэдэн хүнд хүрч, хэд нь дарж үзэж, хариу үйлдэл үзүүлсэнг нэг бүрчлэн харуулдаг.
  4. Нэмэлт хүний нөөцөд зардал гаргахгүй. Контент маркетингийн мэдлэгээ тэлж хэрхэн ажиллах арга барилыг эзэмшвэл нэмэлт хүний нөөцийн шаардлагагүй та өөрөө ч 100% бүтээмжтэй ажиллах боломжтой юм.

Контент маркетингийг худалдан авалтын замналтай уялдуулах нь

СУПЕР контент хамгийн догь эхлэл байж болно. Гэвч зорилгогүй контент ямар ч хүртээмжгүй, цаг болоод зардал гарзаддаг болохыг бид туршлагаасаа үзсэн. Тиймээс хэрэглэгчдийн худалдан авалтын замналд нийцсэн үе шат бүрд тохирох контентийг маркетингдаа хэрэгжүүлээрэй.

Товчхондоо хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхохоос эхлэн худалдан авалт хийх хүртэлх бүх үе шатуудад та үргэлж хамт байна гэсэн үг. Онолын хувьд худалдан авалтын замнал нь дараах үндсэн 4 үе шаттай.

  1. Анхаарал татах үе шат 
  2. Сонирхох үе шат
  3. Худалдан авалтын үе шат
  4. Хэрэглэгчээ хадгалах, шинэ хэрэглэгч урих үе шат гэх мэт. Ингээд эдгээр үе шатуудад ямар ямар контент илүү үр дүнтэйг дэлгэрэнгүй авч үзэцгээе. 

Нэгт, Анхаарал татах үе шат: Энэ үе шатанд хэрэглэгч танайхыг огт мэдэхгүй бөгөөд тэдэнд гагцхүү өөрсдийн асуудлаа шийдэх хэрэгцээ л бий. Өөрөөр хэлбэл, Тэдэнд яг л найдвартай туслах байгууллага хэрэгтэй гэсэн үг. Энэ үе шатанд хэрэглэгчдэд хэт их мэдээлэл нэг дор өгөх гэж яарах хэрэггүй бөгөөд илүү товчхон, анхаарал татахуйц мөн итгэл төрүүлэхүйц, хялбар ойлгогдохоор байхад анхаарах хэрэгтэй. Үүнд дараах төрлийн контентууд танд туслах болно.

Видео контент:

  • Асуудал таниулах мөн хэрхэн шийдвэрлэх талаарх зөвлөгөө видео. Танд ийм асуудал байгаа юу? Ийм хэдхэн алхмаар шийдэх боломжтой гэдгийг ойлгомжтой хэлж өгсөн байх. ЖИШЭЭ ҮЗЭХ
  • Хурдан график видео. Энэ нь хэдий түгээмэл мэт боловч маш богино хугацаанд хурдан ойлгомжтой байдгаараа онцлогтой. Анхаарах зүйлс гэвэл түлхүүр үг, өнгөний сонголт болон тэдгээрийн хөдөлгөөн чухал байдаг. ЖИШЭЭ ҮЗЭХ
  • Brand Film буюу брэндийн тухай богино өгүүлэмж видео: Энэ төрлийн контент нь өгүүлэмж гаргах, зураг авалт хийх, бэлтгэхэд тусгайлан зохиол шаардах бөгөөд илүү уран сайхны талаас брэндийн үнэ цэнээ харуулахад чиглэдэг. ЖИШЭЭ ҮЗЭХ
  • Хэрэглэгчдийн түгээмэл асуултад хариулах дэлгэрэнгүй олон зурагтай постууд: Хамгийн анхны сурталчилгаагаар шинэ хэрэглэгч орж ирэхэд тэдэнд ойлгомжтой байх үүднээс түгээмэл асуултуудад хариулт өгсөн нийтлэл бэлтгэх нь зүйтэй. Учир нь сурталчилгааг дэмжиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зайлшгүй шаардлага байдаг. Бэлтэгэсэн нийтлэлийн холбоосыг тэр чигт нь шэйр хийхийн оронд олон зурагтай пост болгон нийтлэвэл мөн л хэд дахин үр дүнтэй байх болов уу. ЖИШЭЭ ҮЗЭХ

Хоёрт, Сонирхох үе шат:

Имэйл товхимолууд /spam биш/: Ялангуяа B2B буюу байгууллага хэрэглэгчтэй зах зээлд харилцагчдадаа асуудлаа хэрхэн шийдэхийг нь зөвлөсөн үе шаттай имэйл илгээх нь зүйтэй. Бидний хувьд цор ганц имэйл биш хэд хэдэн үе шаттай имэйл бэлтгэдэг. 7 хоног бүрийн Даваа гарагт сошиал маркетингийн товхимол илгээх бөгөөд нээж үзсэн, нээж үзээгүй гэж ялгах бөгөөд мөн л дараа дараагийн имэйлийг бэлтгэдэг. Үүнд:

  • Товхимолыг нээж үзсэн хүмүүст: Дараа 7 хоногийн товхимол илгээгдэхээр тохируулах
  • Товхимолыг нээж үзээгүй хүмүүст: Товхимолын Subtitle-ийг өөрчлөн дахин 1 удаа илгээх
  • Товхимолыг нээж үзээд мэдээлэл дарж үзсэн хүмүүст: Бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл бүхий шинэ имэйл илгээх гэх мэт. Имэйл автоматжуулалтын програм ашиглан зураглалын дагуу тохирсон имэйлүүдийг илгээгдэхээр тохируулдаг. Имэйл нь мөн нэг төрлийн контент бөгөөд хэрэглэгчдэд шууд хүрдэгээрээ давуу талтай.

Цахим ном, гарын авлагууд: Энэ төрлийн контент нь маш их итгэлцэл төрүүлдэг. Өөрөөр хэлбэл "Энэ байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ надад туслаж чадна." гэдэг итгэл гэсэн үг. Бэлэн, үнэ төлбөргүй татах боломжтой, хэрэглэгчдэд аливаа асуудлаа хэрхэн шийдэхийг нь алхам алхамаар дүрсэлж, зааж өгсөн цахим гарын авлага нь мэдээллийг цогцоор нь авахад тусалдаг.

Кэйс, туршлагууд: Хэрэглэгч өөртэй нь адил төрлийн хэрэгцээ, асуудалтай хүн мөн тухайн салбарт амжилттай нэгэн хэрхэн ажиллаж зорилгодоо хүрсэн, асуудлаа шийдсэн талаар ихээхэн анхаарал хандуулдаг.

Доорх жишээнээс үзвэл маркетинг, контент үйлдвэрлэлийн салбарт амжилттай яваа контент бүтээгчийн туршлагаар лайв хийсэн бөгөөд ярилцлагын чухал хэсгээс мөн зурган контент бэлтгэсэн. Энэ нь өндөр хүртээмжтэй контент зайлшгүй хэрэгцээтэй байдаг байгууллагуудын анхаарлыг татаж манайд болон энэхүү контент бүтээгчдэд хандах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. ЖИШЭЭ ҮЗЭХ

Гурав, Худалдан авалтын үе шат:

  • Блог нийтлэл: Дээр дурдсан цахим ном, гарын авлагын адил хэрэглэгчдэд маш их мэдээллийг үнэ төлбөргүй өгч, тэдэнд итгэлцэл төрүүлдэгээрээ давуу талтай.
  • Хэрэглэгчийн сэтгэгдэл видео, зураг
  • Заавар видео

Дөрөв, Хэрэглэгчээ хадгалах, үйлчлүүлэхийг урих үе шат:

  • Хэрэглэгчийн үүсгэсэн контент: Энэ төрлийн контентийг storytelling байдлаар харуулах нь ч үр дүнтэй байдаг.
  • Илүү сайжруулж болоход санал асуулга авах: Хэрэглэгчдээс санал асуулга авна гэдэг тэдэнтэй юу хэрэгтэйг мэдэх хамгийн зөв үйлдэл. Мөн танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар юу гэж боддогыг мэдэж авах бөгөөд илүү сайжруулах шинэ санааг ч олох боломжтой.

Ингээд дээрх нийтлэл таньд хэрэглэгчдийн худалдан авалтын замналд хэрхэн туслахыг жишээгээр харуулахыг зорьлоо. Туршиж үзэхийн зэрэгцээ танд ч мөн шинэ контентийн санаа бий бол бидэнтэй хуваалцаарай.

Мөн контент маркетинг хийнэ гэдэг төлөвлөгөөнөөс эхэлдэг. Тиймээс "Контент маркетингийн календарь 2022" цахим номыг татаж ашиглаарай. Амжилт хүсье!

 
 

 

 

Нийтэлсэн огноо: 2022-03-31 -н