Хэрхэн Татвар төлөгчөөр бүртгүүлэх вэ?


Татвар төлөгчөөр бүртгүүлнэ гэхээр та шууд татвар төлнө гэсэн үг биш юм. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэж ямар нэгэн хуулийн этгээдээр бүртгүүлсэн гэрчилгээгээ авсан хүн бүр хамгийн түрүүнд хийгдэх ажил бол татвар төлөгчөөр бүртгүүлэх юм. Та төлөгчөөр бүртгүүлснээр Цахим татварын систем /e-tax.mta.mn/-ийн хэрэглэгч болж, иргэнтэй холбоотой татвараа тайлагнах, татвар төлөх, суутгуулсан татварын мэдээлэл, татварын лавлагаа, тодорхойлолт авах үйлчилгээг татварын албанаас цахимаар  хүлээн авах боломжтой. 

Нийтэлсэн: С. Энхчимэг

Хэрхэн Татвар төлөгчөөр бүртгүүлэх вэ

Татварт бүртгүүлэхдээ дараах зааврыг уншаарай. 

Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харъяалагдах татварын албанд ТБ-01, ТБ-02 маягтыг бөглөж татвар төлөгчөөр бүртгүүлнэ.. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт)
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Хуулийн этгээдийн дүрэм
  • Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
  • Хуулийн этгээдийн банкны дансны хуулга
  • Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар
  • Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)

Харьяалагдах татварын албанд бүртгүүлснээр

  1. etax.mta.mn системд нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг
  2. etax.mta.mn системээр татварын тайлангуудыг илгээх тоон гарын үсэг /файл/, тоон гарын үсгийг илгээх нууц үг
  3. ebarimt.mn системд нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг-ийг хүлээн авснаар та сар улирал жилээр татварын тайлангаа илгээж чадна.
 
 

 

 

Нийтэлсэн огноо: 2022-02-21 -н