Ажлын байрны тодорхойлолт хэрхэн бэлдэх вэ


Ажлын байрны тодорхойлолт

Ажлын байрны тодорхойлолт нь тухайн ажлын байрны үндсэн үүрэг хариуцлага, удирдах болон удирдуулах харилцаа, ажлын цаг, тавигдах шаардлага зэрэг мэдээллийг багтаасан байдаг. Тогтсон цалин хангамжийн хариуд ажилтны хийх ёстой зүйлсийг ажлын байрны тодорхойлолтоор зааж өгнө. Ингэхдээ хийх алхмуудыг нэг бүрчлэн заахаас илүүтэй тухайн ажилтны хүрэх үр дүнг тодорхойлох нь энэ баримт бичгийн гол зорилго юм. Энэ ажлын байранд юуг амжилт гэж үзэх, амжилтыг хэрхэн хэмжих, ажилтны чиг үүрэг байгууллагын эрхэм зорилго болон хэрэгцээ шаардлагатай хэрхэн уялдах вэ гэх мэг асуултад ажлын байрны тодорхойлолт хариулсан байх учиртай. Мөн тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, хувийн шинж чанарыг тодорхойлолтод тусгасан байдаг.

Доорх жишээнд заавал байх ёстой үндсэн элементүүдийг багтаасан энгийн ажлын байрны тодорхойлолтыг толилуулж байна.

Ажлын байрны тодорхойлолтод цалингийн хэмжээг дурдах хэрэгтэй юу? Ихэнх байгууллага энэ мэдээллийг оруулдаггүй. Хүмүүс тодорхойлолтыг хараад ялгавартай цалин олгож байна, ажилтнуудад тэгш, шударга байдлаар хандахгүй байна гэсэн гомдол гарахаас байгууллагууд болгоомжилдог. АНУ-д ижил ажил хийж байгаа хүмүүст ялгавартай цалин олгох нь менежментийн муу арга барилаар тогтохгүй хууль бус үзэгдэлд тооцогддог.

Та стандартад нийцсэн ажлын байрны тодорхойлолтыг www.icompany.mn-ээс өөрт хэрэгцээт Ажлын байрны тодорхойлолтууд татан авч ашиглаарай.

 

 

 

 

Нийтэлсэн огноо: 2022-11-25 -н