Ажлын байрны тодорхойлолтууд шинээр нэмэгдлээ


No description available.

 

Байгууллага амжилттай ажиллахын үндсэн суурь бол хөдөлмөрийн нарийн хуваарь байдаг. Иймд байгууллага доторх албан тушаал бүрийг тодорхойлолж тухайн албан тушаалын байршил, зорилго чиг үүрэг, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, эрх мэдэл, тавигдах шаардлагыг зөв тодорхойлж  гаргах нь аль ч байгууллагын удирдлага, захиргаа хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн чухал  үүрэг байдаг.

Ажлын байрны тодорхойлолт нь  тухайн түвшний албан тушаал хашиж буй ажилтны ажлын үр дүнг хянах, тухайн ажлын байранд ажиллах ажилтныг шалгуурыг бий болгох, бусад ажилтнуудтай ажил үүргийн давхардал бий болохоос сэргийлэх, компанийн цалин хөлсний системийг боловсронгуй болгох, ажил олгогч болон ажилчны маргааныг зохицуулах, ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлох, үүсэж байгаа алдаа дутагдлыг богино хугацаанд илрүүлэх, залруулахад, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршдог. 

  •  Ажлын байрны тодорхойлолтыг бичихэд тавигдах шаардлага • Бодит жишээн дээр тулгуурласан байх • Товч тодорхой ойлгомжтой бичсэн байх • Ажлынбайрны зорилго, зорилт үүргийг тодорхой гаргасан байх • Ажлын байрнынөхцөл байдлыг тогтонги гэсэн байр сууринаас хандахгүй байх • Тодорхойлолт бичсэн хүний гарын үсэг зурсан байх • Ажил эрхлэгч, түүний шууд удирдлагатай зөвшилцөж тохирсон байх гэх мэт нарийн ажлуудыг багтаасан байдаг.

Яг зөв шаардлагын дагуу бичигдсэн ажлын байрны тодорхойлолттой байхад ажлын байрны зарыг ч та минутын дотор бичиж чаддаг болдог.

Танд яг ийм хэрэгцээ шаардлага гарсан бол яг одоо  www.icompany.mn шинээр нэмэгдсэн Ажлын байрны тодорхойлолтууд шинээр нэмэгдлээ Ажлын байрны тодорхойлолтууд шинээр нэмэгдлээ татаад аваарай.

Үүнд:

·       Инженер технологийн албаны ажлын байрны тодорхойлолтын багц

·       Санхүү төлөвлөлт бүртгэлийн хэлтсийн ажлын байрны тодорхойлолтын багц

·       Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн ажлын байрны тодорхойлолтын багц

·       Үйл ажиллагааны газар Геологи, уул уурхай, технологийн хэлтсийн ажлын байрны тодорхойлолтын багц

·       Бизнес хөгжил, стратеги, төлөвлөлтийн хэлтсийн ажлын байрны тодорхойлолтын багц

·       Гүйцэтгэх захирлын ажлын албаны ажлын байрны тодорхойлолтын багц

·       Захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ажлын байрны тодорхойлолтын багц

·       Хуулийн хэлтсийн ажлын байрны тодорхойлолтын багц

·       Хүний нөөцийн хэлтсийн ажлын байрны тодорхойлолтын багц

Нийтэлсэн огноо: 2022-09-08 -н