Ажлын сонгон шалгаруулалтын шалгарсан аргууд
Нийтэлсэн: Э. Жанчивдорж
Танай компанид тохирох ажилтан сонгон шалгаруулах шаардлага тулгарсан уу?
Ажлын сонгон шалгаруулалтын шалгарсан аргуудыг туршаад үзээрэй.
Хүний нөөцийг бүрдүүлэхэд интернет болон мэргэжлийн хөдөлмөр зуучлалын үйлчилгээг ашиглах боломжтой. Мөн кейс ярилцлагын арга техникийг ашиглан тухайн ажлын байранд хэр зэрэг тохирох хүн бэ гэдгийг ажил горилогчийн хувийн сонирхол, микро соёлын нийцэл, сэтгэл зүйн тестийн тусламжтайгаар үнэлнэ.
- Цахим сүлжээ ашиглан авах
Богино хугацаанд, хямд зардлаар олон тооны ажил горилогчийг бүрдүүлэх боломжтой.
- Хүний нөөцийн бүрдүүлэлтийн мэргэшсэн үйлчилгээ
Тэднийг хөлслөхөд зардалтай хэдий ч, туршлагатай, сайн байгууллагын үйлчилгээ өндөр үнэтэйгээ дүйцэхүйц үр ашиг өгдөг.
- “Кейс ярилцлага”-ын арга техник
Зарласан ажлын байранд үүсэх нөхцөл байдлыг тухайн ажил горилогчид кэйс болгон өгч, тухайн хүний гаргаж буй шийдэлд үнэлгээ өгнө. Энэ аргыг ашиглахдаа ажил горилогч тухай асуудалд хэрхэн хандаж байгааг, шийдлийн ямар хувилбарууд дэвшүүлж байгааг, хэр цэгцтэй сэтгэж байгааг голчлон хардаг.
- Сонирхлынх нь дагуу шалгаж ажилд авах
Нарийн мэргэшсэн ур чадвар шаардахгүй ажлын байруудад ажил горилогчийн сонирхлыг гол шалгуур болгох нь дээр байдаг. Учир нь ийм ажлын
байруудад шинэ ажилтныг сургалтад хамруулж бэлтгэхэд амархан.
Олон компани эцсийн шалгаруулалтад сэтгэл зүйн тест ашигладаг. Тэгш эрхээр хангах, ялгаварлан гадуурхахын эсрэг хууль, эрх зүйн шалгуурт
бүдрэхгүйн тулд, найдвартай тест ашиглаж, мэргэшсэн байгууллагатай хамтран ажиллах нь зүйтэй.
Нийтэлсэн огноо: 2022-08-01 -н