Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ГАДААДЫН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ХУГАЦАА СУНГАХ

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд. 

Бүрдүүлэх баримт материал: 

1. УБ-05 маягт, УБ-12 маягт /1 хувь/

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

  • Гадаадын компанийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хугацаа сунгах 750000 төгрөг /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.3.5/
  • Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

3. Төлөөлөгчийн газрын гэрчилгээ /эх хувь/

  • Үйл ажиллагаа явуулах хугацааг сунгаж, гэрчилгээнд тэмдэглэнэ.

4. Шийдвэр/тогтоол /1хувь/

  • Төлөөлөгчийн газрыг үүсгэн байгуулсан компанийн шийдвэр/тогтоол/-ыг хувьцаа эзэмшигч, эрх олгогдсон этгээд гаргаж, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.

5. Татварын байгууллагын тодорхойлолт

  • Татварын байгууллагад бүртгэлтэй эсэх тодорхойлолтын зориулалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гэж авсан байх.

Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,

Гадаад улсад үйлдэгдсэн баримт бичиг бол “Апостиль” гэрчилгээ, Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх.

Шийдвэр/тогтоол/, гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлнэ.