Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ХУУЛИЙН ЭТГЭЭД ТАТАН БУУЛГАХ

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-06 маягт /1 хувь/

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

  • Хуулийн этгээдийн улсын тэмдэгтийн хураамж 10000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/

  • Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

4. Татан буулгасан тухай зарлуулсан өдөр тутмын сонин

  • Зарын агуулгад хуулийн этгээдийн регистрийн дугаар, нэрийг тусгаж, татан буулгаж байгаа тухай тусгасан бай сонинг авч ирэх.

5. Шийдвэр/тогтоол/,хурлын тэмдэглэл /1хувь/-/Шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бичгээр мэдэгдэх/

  • Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ /толгой компанитай бол түүний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/ тогтоол/,
  • Холбоо/ТББ/, Сан, Шашны байгууллагын хувьд үүсгэн байгуулагч/гишүүд/ болон удирдах зөвлөлийн тогтоол,
  • Хоршоо, Нөхөрлөл, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/,
  • Салбарын хувьд үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн шийдвэр/тогтоол/,
  • Гадаадын компаний төлөөлөгчдийн газрын хувьд үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн шийдвэр/тогтоол/,
  • Төрийн байгууллагын хувьд эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол, тушаал/ гарсан байна.
  • Шийдвэр/тогтоол/-т ямар шалтгаанаар татан буугдаж байгаа, татан буулгах комиссыг байгуулсан тухай тусгаж, хувьцаа эзэмшигчид, гишүүд, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байна.

6. Дуусгалтын тайлан-Харьяа дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс тамга/тэмдэг/ дарж , баталгаажуулсан тайлан байна.

7. Татвар төлөгчийн хасалтын карт /Харьяа татварын байгууллагаас татвар төлөгчөөс хассан карт авах/

8. Тамга, тэмдэг хураалгасан баримт /1 хувь/

  • Тамга/тэмдэг/-ээ хураалгах хүсэлт бүхий албан бичгийг тамга /тэмдэг/-ийн хамт улсын бүртгэгчид өгч, тамга/тэмдэг/ хураалгасан баримт авч, татан буулгах баримт бичигтээ хавсаргана.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өр, төлбөртэй эсэх лавлагаа авч ирэх.

10. Хуульд заасан бусад-ХЭУБТХуулийн 24.1.8 дахь заалт

Шашны байгууллагын хувьд МУ-ын хууль тогтоомж зөрчигдсөн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллага /ИТХ/ тухайн сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг ирүүлэх, ХК, Банк, Даатгал, ХЗХ зэрэг хуулийн этгээд нь СЗХ-ноос зөвшөөрөл авсан байна.

Татан буулгах комиссын дарга, эрх хүлээн авагч өргөдөл гаргах эрхтэй.