Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ДАХИН АВАХ /ҮРЭГДҮҮЛСЭН, ХУУЧИРСАН, ГЭМТЭЭСЭН/

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-05 маягт, УБ-12 маягт /1 хувь/

  • http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө. /маягтад тамга, тэмдэг дарна/. УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө.

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. 

  • Шашны байгууллагын өөрчлөлт 200000 төгрөг,
  • Гэрчилгээ шинээр авах 44000 төгрөг. /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.2.3, 15.1.1/
  • Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/

  • Хуучирсан, гэмтсэн, ашиглах боломжгүй болсон улсын бүртгэлийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагад хураалгах.

4. Гэрчилгээ үрэгдүүлснийг зарлуулсан өдөр тутмын сонин.

  • Зарын агуулгад хуулийн этгээдийн регистрийн дугаар, нэрийг бичиж, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцсон тухай тусгасан байна. Зарлуулсан өдөр тутмын сонингийн эх хувийг авч ирнэ.

5. Шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл /1хувь/ -Шийдвэр, тогтоол гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/

  • Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ /толгой компанитай бол түүний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/ тогтоол/,
  • Холбоо/ТББ/, Сан, Шашны байгууллагын хувьд үүсгэн байгуулагч болон удирдах зөвлөлийн тогтоол,
  • Хоршоо, Нөхөрлөл хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/,
  • Үйлдвэрчний эвлэлийн хорооны хувьд тэргүүлэгчдийн тогтоол гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
  • Шийдвэр/тогтоол/-т гэрчилгээ үрэгдүүлсэн, эсхүл хуучирсан, гэмтсэн тул дахин шинээр авах тухай тусгасан байна.
  • Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн ирц, хэлэлцсэн асуудал, шийдвэрлэсэн асуудлыг тодорхой тусгаж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна. 

6. Хууль хяналт, эрх бүхий этгээдийн шийдвэр. 

  • Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль хяналт, эрх бүхий этгээдийн шийдвэр, дүгнэлт.

7. Татварын албаны тодорхойлолт

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.

Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах, 

Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх.

Хуульд заасан улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл, хүсэлт, хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, /Зөрчлийн тухай хуулийн 15.23.1.2/

Улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан. /Зөрчлийн тухай хуулийн 15.24.2/

Гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд өргөдөл гаргах эрхтэй.