Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР ӨӨРЧЛӨХ

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-05 маягт, УБ-12 маягт /1 хувь/

  • http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө. /маягтад тамга, тэмдэг дарна/. УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө.

2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт

  • Цахимаар авах бол www.les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах

  • Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх.

3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

  • Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/
  • Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10000 төгрөг,
  • ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40000 төгрөг,
  • Шашны байгууллагын өөрчлөлт 40000 төгрөг,
  • Гэрчилгээ шинээр авах бол 44000 төгрөг. /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.3, 15.3.4, 15.2.4,15.1.1/
  • Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

4. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ 

  • Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

5. Нэр өөрчилснийг зарлуулсан өдөр тутмын сонин

  • Зарын агуулгад хуулийн этгээдийн регистрийн дугаар, хуучин нэр болон өөрчлөгдөж буй нэрийг тусгасан байна. /төрийн байгууллагын хувьд сонинд зарлуулах шаардлагагүй/

6. Шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл /1хувь/ -Шийдвэр, тогтоол гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/

  • Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн, эрх олгосон бол ТУЗ-ийн, Холбоо/ТББ/, Сан, Шашны байгууллагын хувьд дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн, Нөхөрлөл, Хоршоо, хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/ гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
  • Шийдвэр/тогтоол/-т нэрээ хэрхэн өөрчилж байгаа тухай тусгаж, шинэчилсэн дүрэм /дүрмийн нэмэлт, өөрчлөлт/-ийг хавсралтаар баталсан байна.
  • Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн ирц, хэлэлцсэн асуудал, шийдвэрлэсэн асуудлыг тодорхой тусгаж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна.

7. Шинэчилсэн дүрэм /2 хувь/

  • Дүрэмд зөвхөн нэрийн өөрчлөлтөө тусгасан байна.

    /бусад өөрчлөлтийг оруулах бол заавал шийдвэрт тусгах эсхүл дүрмийн шинэчилсэн найруулга бүртгүүлэх шаардлагатай/

8. Татварын албаны тодорхойлолт

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.

9. Эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрөл

  • Шашны байгууллагын хувьд харьяа Аймаг, Нийслэлийн ИТХ-аас нэр өөрчилснийг зөвшөөрсөн албан бичиг авч ирнэ.
  • Аудит, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдийн хувьд Сангийн яам,
  • Нээлттэй ХК, ББСБ, ХЗХ, Даатгалын компани зэрэг нь Санхүүгийн зохицуулах хороонд хаягийн өөрчлөлтөө хянуулж, зөвшөөрсөн тухай албан бичиг/тогтоол/ авч ирнэ.

Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,

Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх.

Гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд өргөдөл гаргах эрхтэй.