Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХАЯГ ӨӨРЧЛӨХ

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-05 маягт, УБ-12 маягт /1 хувь/

  • http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө. /маягтад тамга, тэмдэг дарсан байна/. УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө.

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

  • Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10000 төгрөг,
  • ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40000 төгрөг,
  • Шашны байгууллагын өөрчлөлт 40000 төгрөг,
  • Гэрчилгээ шинээр авах бол 44000 төгрөг. /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.3, 15.3.4, 15.2.4,15.1.1/
  • Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/

  • Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

4. Шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл /1хувь/- Шийдвэр, тогтоол гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх.

  • Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн, эрх олгосон бол ТУЗ-ийн, Холбоо/ТББ/, Сан, Шашны байгууллагын хувьд дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн, Нөхөрлөл, Хоршоо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/ гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
  • Шийдвэр/тогтоол/-т хуулийн этгээдийн оршин байх хаяг /утасны дугаар/ хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхой тусгаж, шинэчилсэн дүрэм /дүрмийн нэмэлт, өөрчлөлт/-ийг баталсан байна.
  • Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн ирц, хэлэлцсэн асуудал, шийдвэрлэсэн асуудлыг тодорхой тусгаж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна. 

5. Шинэчилсэн дүрэм, эсхүл дүрмийн нэмэлт өөрчлөлт /2 хувь/

  • Дүрэмд зөвхөн хаягийн өөрчлөлтийг тусгасан байна.
  • бусад өөрчлөлтийг оруулах бол заавал шийдвэртээ тусгах эсхүл дүрмийн шинэчилсэн найруулга бүртгүүлэх шаардлагатай. 

6. Хаягийн нотлох баримт

  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/\

7. Татварын албаны тодорхойлолт 

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.

8. Эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрөл

  • Шашны байгууллагын хувьд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бол аймгийн ИТХ-аас, Улаанбаатар хотод явуулдаг бол Нийслэлийн ИТХ-аас хаяг өөрчилснийг зөвшөөрсөн албан бичиг /тогтоол/ авч ирнэ.
  • Аудит, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдийн хувьд Сангийн яам,
  • Нээлттэй ХК, ББСБ, ХЗХ, Даатгалын компани зэрэг нь Санхүүгийн зохицуулах хороонд хаягийн өөрчлөлтөө хянуулж, зөвшөөрсөн тухай албан бичиг/тогтоол/ авч ирнэ. 

Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах. 

Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх.