Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ /НЭМЭХ, ХАСАХ/

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-05 маягт, УБ-12 маягт /1 хувь/ 

  • http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө. /маягтад тамга, тэмдэг дарсан байна, УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө./

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

  • Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10000 төгрөг,
  • ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40000 төгрөг,
  • Гэрчилгээ шинээр авах бол 44000 төгрөг. /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.3, 15.3.4, 15.1.1/
  • Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/

  • Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

4. Шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл /1хувь/- Шийдвэр/тогтоол гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/

  • Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн, эрх олгосон бол ТУЗ-ийн, Холбоо/ТББ/, Сангийн хувьд дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн, Нөхөрлөл, Хоршооны хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/ гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
  • Шийдвэр/тогтоол/-т өөрчлөгдөх, нэмэгдэх, хасагдах үйл ажиллагааны чиглэлээ тусгаж, шинэчилсэн дүрэм /дүрмийн нэмэлт, өөрчлөлт/-ийг хавсралтаар баталсан байх.
  • 2 ба түүнээс дээш гишүүнтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна

5. Шинэчилсэн дүрэм эсхүл дүрмийн нэмэлт, өөрчлөлт /2 хувь/

  • Дүрэмд үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлтөө тусгана.
  • 2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй ГХОХХК-ийн тухайд хувьцаа эзэмшигчдийн хоорондын шинэчилсэн гэрээ хийнэ.

    /1 хувь/

6. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

  • Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа нэмэх бол эрх бүхий байгууллагаас олгосон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар.

7. Татварын албаны тодорхойлолт

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.

Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,

Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх.