Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  КОМПАНИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨ ӨӨРЧЛӨХ /НЭМЭХ, ХАСАХ/

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-05 маягт, УБ-12 маягт /1 хувь/

http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө. /маягтад тамга, тэмдэг дарсан байна/. УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө.

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

  • Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10000 төгрөг-ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40000 төгрөг,
  • Гэрчилгээ шинээр авах бол 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан

3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ 

  • Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

4. Шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл /1хувь/ /Шийдвэр, тогтоол, гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/

  • Шийдвэр/тогтоол/-т хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хэрхэн өөрчилж буйг тусган, шинэчилсэн дүрэм /дүрмийн нэмэлт, өөрчлөлт/-ийг баталж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
  • 2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна.
  • Хувьцаа эзэмшигч нь компани байх тохиолдолд түүний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ шаардлагатай.

5. Шинэчилсэн дүрэм /2 хувь/

  • Дүрэмд хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлтийг тусгасан байх
  • 2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшичгтэй ГХОХХК-ийн тухайд хувьцаа эзэмшигчдийн хоорондын шинэчилсэн гэрээ байгуулах /1 хувь/

6. Баталгаажсан санхүүгийн тайлан /1хувь

  • Харьяа дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээр баталгаажуулсан байна. /тайлангийн улирал болоогүй тохиолдолд тухайн дүүргийн цаасан хэлбэрээр завсрын тайлан гаргаж СТСХ-ээр баталгаажуулан ирүүлж болно/
  • ГХОХХК-д гадаадын хөрөнгө оруулагч нэмэгдсэнээр хувь нийлүүлсэн хөрөнгө өсгөх бол: гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг.

7. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл

  • Банк, даатгал, аудит гэх мэт үйл ажиллагаа эрхлэдэг бол Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл авна.

8. Татварын албаны тодорхойлолт

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6

Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,

Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч эсхүл Консулаар гэрчлүүлсэн байна.