Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  САН ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХЭД

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан,  итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд. 

Бүрдүүлэх баримт бичиг: 

         - Цахимаар авах бол http://les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах, Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх.

  • Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

    - Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/

    - Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/

  • Үүсгэн байгуулагчийн шийдвэр, /тогтоол/

    Шийдвэр/тогтоол/-т:

    - Санг үүсгэн байгуулах тухай

    - Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа

    - Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, овог, нэр, регистрийн дугаар

    /Удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ. Үүсгэн байгуулагч нь удирдах зөвлөлийн гишүүн байж болох ба УЗ нь 5, түүнээс дээш сондгой тооны гишүүдтэй, овог, нэр, регистрийн дугаар нь тодорхой бичигдсэн байх/

  • Удирдах зөвлөлийн тогтоол, /хурлын тэмдэглэл/, /1 хувь/ -Тогтоолоор УЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, хяналтын зөвлөлийг сонгож, УЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна./Хяналтын зөвлөл нь 3, түүнээс дээш сондгой тооны гишүүдтэй байна/

  • Дүрэм /2 хувь/-Дүрэмд “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн 10, 23, 25 дугаар зүйлд заасныг тусгана.
  • Гадаадын иргэн бол паспортын хуулбар 
  • Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт-Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/