Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ТАМГА, ТЭМДГИЙН ХЯНАЛТЫН ДУГААР ШИНЭЭР АВАХ

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага,  үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн тухайд тогтоол, шийдвэрээр эрх олгосон этгээд, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд. 

1. УБ-13 маягт /1 хувь/

2. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/

  • Гэрчилгээг үрэгдүүлсэн бол өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

3. Төрийн байгууллага, албан газрын хувьд

  • Тухай байгууллагын бүтэц, орон тоог баталсан тушаал, шийдвэрийн хуулбар
  • Тамга хийлгэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас олгосон зөвшөөрөл
  • Төрийн байгууллагын дотоод газар, нэгжийн хувьд дээд байгууллагын албан хүсэлт

Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага /СӨХ, байгаль хамгаалах нөхөрлөл, төсөл, хөтөлбөр/

1. Албан бичиг /хүсэлт/

  • Сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг /СӨХ-ны даргыг сонгосон хурлын тэмдэглэлийн хуулбарын хамт/
  • Нөхөрлөлийн хувьд гишүүдийн гарын үсэг бүхий хүсэлт
  • Төсөл, хөтөлбөрийн хувьд харьяалах, удирдах Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр /тогтоол, тушаал/, албан бичиг.

2. Гэрчилгээний хуулбар

  • СӨХ, нөхөрлөлийн хувьд гэрчилгээний хуулбар

3. Татварын байгууллагын тодорхойлолт

  • Харьяа дүүргийн татварын албанд бүртгэлтэй тухай, татвар төлөгчийн регистрийн дугаар бүхий тодорхойлолт

Хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцийн нэгж

1. Шийдвэр/тогтоол/ Албан бичиг

  • Харьяалах дээд байгууллагын эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байх

2. Гэрчилгээний хуулбар 

  • Харьяалах дээд байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Өргөдөл гаргагч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар