Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ /2005 ОНООС ӨМНӨ БАЙГУУЛАГДСАН ХУУЛИЙН ЭТГЭЭД/

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-03 маягт /1 хувь/ -Өмнө нь ХЗДХЯ, БСШУЯ зэрэг байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авсан ТББ, сургууль, цэцэрлэгийн хувьд УБ-03 маягтаар өргөдөл гаргана.

УБ-05 маягт /1 хувь/- Өмнө нь Татварын байгууллагад бүртгүүлсэн, регистрийн дугаартай хуулийн этгээдийн УБ-05 маягтаар өргөдөл гаргана. http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.

УБ-12 маягт-УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө.

2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт

  • Цахимаар авах бол www.les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах

  • Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх, эсхүл банкны VISA карт уншуулж төлөх боломжтой.

3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

  • Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт.
  • Шинээр гэрчилгээ авах 44000 төгрөгийг Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт\

4. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/-Үрэгдүүлсэн бол хүчингүйд тооцуулсан тухай өдөр тутмын сонинд зарлуулж сонинг авч ирэх

5. Шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл /1хувь/

Шийдвэр/тогтоол/-т:

  • Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх тухай
  • Хаяг, үйл ажиллагааны чиглэл, удирдлага, удирдах бүтцийг томилсон шийдвэр/тогтоол/ гаргаж, анхны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид, холбоо ТББ-ын хувьд Удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурсан байна.
  • Хууль, дүрэмд заасны дагуу хурлын ирц бүрдсэн боловч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн зэрэг эрх бүхий этгээд хуралд оролцоогүй, хуульд өөрөөр заагаагүй бол хурлын зар хүргэснийг нотлох баримт эсхүл хурлаар хэлэлцэх асуудлыг дэмжсэн бичиг /хүсэлт/

6. Дүрэм /2 хувь/ 

  • Шинэчлэн бүртгэгдэж буй эрх бүхий этгээдүүд баталж, гарын үсгээ зурна.

7. Гадаадын иргэн бол паспортын хуулбар 

  • Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдага, эрх бүхий этгээд гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар

8. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт 

  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/

9. Татварын байгууллагын тодорхойлолт 

  • Татварт бүртгэлтэй эсэх, бүртгэлтэй бол уг хуулийн этгээдийн регистрийн дугаар бүхий тодорхойлолт байх

Хувь нийлүүлсэн хөрөнгөтэй хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч эрхээ шилжүүлэх тохиолдолд Иргэний хуульд заасан холбогдох гэрээ./нотариатаар гэрчлүүлсэн/

Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,

Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч эсхүл Консулаар гэрчлүүлсэн байна.