Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ХОРШОО ҮҮСГЭН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ БИЧИГ БАРИМТУУДЫН БАГЦ

Хоршоо үүсгэн байгуулахтай холбоотой бичиг баримтуудын багц

Хэл: Монгол
Хуудасны тоо: 10
Файлын хэмжээ: 1.4 MB
Файлын төрөл: Архивласан (ZIP)
ZIP файлтай ажиллах программууд:


Хоршоо үүсгэн байгуулахтай холбоотой бичиг баримтуудын багц:

1. УБ-03, УБ-12 маягт

2. Бүх гишүүдийн хурлын тогтоол

2.1. Хоршоо үүсгэн байгуулах хурлын тогтоол

2.2. Тэргүүлэгчид, Хяналтын Зөвлөлийн гишүүдийг сонгох тухай

2.3. Хоршооны бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийн маягт

3. Хоршооны дүрэм

4. Гишүүнээр элсүүлэх өргөдөл

5. Гишүүний анкет

 

 

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

 

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-03, УБ-12, УБ-13 маягт, /1 хувь/

http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.

2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт 

Цахимаар авах бол www.les.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах

Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх

3. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг-Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/

Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/

4. Гишүүдээс нийлүүлсэн хувь хөрөнгийг нотлох баримт

Банкинд данс нээлгэж, хоршоонд нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт. /гишүүн тус бүрээр эсхүл нэгдсэн байдлаар байршуулсан байж болно/

5. Бүх гишүүдийн хурлын тогтоолт /1 хувь/

Шийдвэр/тогтоол/-т:

- хоршоог үүсгэн байгуулах тухай

- хоршооны эрхлэх үйл ажиллагаа

- хоршооны оршин байх газрын хаяг, утасны дугаар

- нийт хөрөнгийн хэмжээ

- хоршооны дүрмийг хавсралтаар батлах

- хоршооны дарга, тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүд/овог, нэр, регистрийн дугаар/-ийг сонгож, хурал даргалагч гарын үсэг зурсан байх.

/Хоршооны тухай хууль 27.2. “Тэргүүлэгчид нь дарга, хоёр буюу түүнээс дээш гишүүнээс бүрдэх ба Тэргүүлэгчдийн дарга нь хоршооны дарга байна”/

Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн овог, нэр, регистрийн дугаар, ирц, хэлэлцсэн, шийдвэрлэсэн асуудлыг тусган хурал даргалагч болон гишүүд гарын үсэг зурна.

6. Дүрэм /2 хувь/ 

Хоршооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зүйлийн тусгаж, тус хуулийн 11.2.1-д зааснаар хоршооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

7. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /Удирдлагын гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/

 

Эдгээр бичиг баримтуудыг бүрдүүлэн өргөдөл гаргах эрх бүхий этгээд улсын бүртгэлийн газарт хандах бөгөөд эсвэл та итгэмжлэл олгосноор www.iCompany.mn нь таны ажлыг илүү хөнгөвчилж өгөх болно.

 

Үнэ: 20,000₮Сагсанд хийх