Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ТАМГА, ТЭМДГЭЭ ХУРААЛГАХ

Хуулийн этгээд татан буугдсан, хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа зогссон үндэслэлээр улсын бүртгэлээс хасагдсан бол улсын бүртгэлийн байгууллагад тамга, тэмдгээ хураалгана.

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн тухайд тогтоол, шийдвэрээр эрх олгосон этгээд, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд. 

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. Тамга, тэмдэг

  • Улсын бүртгэгчид хураалган, хураалгасан тамга, тэмдгийн бүртгэлийн хуудаст тэмдэглүүлнэ

2. Шийдвэр/тогтоол/, албан хүсэлт

Шийдвэр/тогтоол/, албан хүсэлтэд хураалгах болсон шалтгааныг дурдсан байна.

  • Компанийн хувьд хувьцаа эзэмшигчид /ТУЗ/-ийн шийдвэр
  •  Холбоо ТББ, сан, ШБ-ын хувьд УЗ-ийн тогтоол,
  •  Хоршоо, үйлдвэрчний эвлэлийн хувьд тэргүүлэгчдийн тогтоол,
  •  Нөхөрлөлийн хувьд гишүүдийн шийдвэр,
  •  СӨХ, хуулийн этгээдийн бүтцийн нэгж, төсөл, хөтөлбөр, төрийн байгууллага, албан газрын хувьд эрх бүхий этгээдийн албан хүсэлт,
  •  Татан буугдаж буй хуулийн этгээдийн хувьд татан буулгах комиссын дарга эсхүл эрх хүлээн авагчийн албан хүсэлт