Баримт бичиг  /  Хууль эрх зүй  /  Хуулийн этгээдийн бүртгэл  /  ТАМГА, ТЭМДЭГ УСТСАН, ХАЯЖ ҮРЭГДҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ХЯНАЛТЫН ДУГААР ДАХИН АВАХ

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн тухайд тогтоол, шийдвэрээр эрх олгосон этгээд, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд. 

Бүрдүүлэх баримт бичиг: 

1. УБ-13 маягт /1 хувь/ 

2. Улсын бүртгэлийн гэрчилгээ 

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ СӨХ-ны гэрчилгээ /хуулбар/

3. Өдөр тутмын сонинд зарлуулсан зар

  • Өдөр тутмын сонинд тамга, тэмдгээ гээгдүүлсэн тухай зарлуулж, сонинг авч ирэх

4. Шийдвэр /тогтоол, хүсэлт/

  • Төрийн байгууллагад тамганы хаяналтын дугаар дахин олгохыг зөвшөөрсөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан бичиг
  • Компанийн хувьд хувьцаа эзэмшигчид /ТУЗ/-ийн шийдвэр
  • Холбоо/ТББ/, Сан, ШБ-ын хувьд Удирдах зөвлөлийн тогтоол
  • Хоршоо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хувьд Тэргүүлэгчдийн тогтоол
  • Нөхөрлөлийн хувьд гишүүдийн шийдвэр /хүсэлт/,
  • СӨХ-ны албан хүсэлт /даргыг сонгосон хурлын тэмдэглэлийн хуулбар/
  • Төсөл, хөтөлбөрийн хувьд харьяалах, удирдах Төрийн захиргааны төв байгууллагын хүсэлт
  • Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн хувьд харьяалах дээд байгууллагын шийдвэр /албан хүсэлт/

5. Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, торгуулийн хуудас

  • Өмнөх хяналтын дугаарыг хүчингүйд тооцсон тухай дүгнэлт. Зөрчлийн тухай хуулийн 10.20-д заасны дагуу бүртгэлийн Хяналтын улсын байцаагч торгууль ногдуулна. /Тамга, тэмдгээ хаяж, үрэгдүүлсэн бол хуулийн этгээд 500.000 төгрөгийн торгуультай/

6. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр 

  • Шүүхийн шийдвэрээр тамга тэмдгийг хүчингүйд тооцсон бол шүүхийн шийдвэр